February 6, 2015
МБҮАССОЦИАЦИ МАЛАЙЗЫН МАСТЕР БАРИЛГАЧИДЫН ХОЛБООТОЙ ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

МБҮА нь 2015 оны 02-р сарын 06-ны өдөр  Малайзын Мастер Барилгачидын Холбоотой  Харилцан ойлголцлын санамж бичиг гарын үсэг зурлаа. Энэхүү санамж бичгийн хүрээнд дараах чиглэлүүдээр хамтран ажиллахаар боллоо. 

а. Барилгын салбарын хөгжлийг дэмжиж, чиглүүлэхийн тулд хамтран ажиллаж, хүчин чармайлтаа нэгтгэх бөгөөд өөр өөрийн улс орны эдийн засгийн хөгжилд бодитой үр нөлөө үзүүлэх;

Барилгын салбар дахь техник, үйл ажиллагаа болон арга аргачлалыг сайжруулах үйл ажиллагааг дэмжих;

б.Өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхийн тулд худалдаа хийх нөөц бололцоог хангах, хамтын ажиллагааг хөгжүүлэх, хамтарсан аж ахуйн нэгж байгуулах болон харилцан технологи дамжуулах зэрэгт стратегийн түншлэл тогтоох;

в.Барилгын үйлдвэрлэлд мэргэжлийн өндөр түвшний, хамтын бөгөөд харилцан бие биенээ хүндэтгэсэн уян хатан түншлэлийн харилцааг бий болгох, сайшаан дэмжих; мөн

г.Хоёр байгууллагын гишүүн компаниудын харилцан айлчлал болон эдийн засгийн хамтын ажиллагааг бүх түвшинд дэмжинэ.

Малайзын Мастер Барилгачидын Холбоо нь 1954 онд анх байгуулагдаж тус улсын барилгын салбарын гол төлөөлөл болон ажиллаж, сурталчилах хөгжүүлэх чиглэлээр эрчимтэй ажиллаж байна.

Тус холбоо нь Малайзын барилгын салбарын үндсэн хөдөлгөгч хүч олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн дуу хоолой байх үндсэн зорилготой. 

Үндсэн үүрэг нь: 

        -Гишүүддээ үйлчлэх 

        -Сургалт судалгаа

        -Хэвлэн нийтлэх 

        -Гадаад харилцаа

        -Засгийн газар, институци хамтын ажиллагаа

Бусад мэдээ

Салбарын судалгаа

Салбарын судалгаа шинээр гарлаа.
онцлох
ОНЦЛОХ МЭДЭЭ