April 22, 2015
ОСЛЫН ДААТГАЛЫН ТОГТОЛЦООНЫ ХӨГЖИЛ: МОНГОЛ БА ГЕРМАН УЛСЫН ТУРШЛАГА ФОРУМД МБҮА-ЫН ХАБ КЛУБЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ОРОЛЦОВ

Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан нийгминй даатгалын тогтолцоог шинчлэх хүрээнд Нийгмийн даатгалын ерөнхий газраас “Ослын даатгалын тогтолцооны хөгжил: Монгол ба Герман улсын туршлага форумыг” ХБНГУ Ослын даатгалын байгууллага, МХАҮТ-тай хамтран 2015 оны 4-р сарын 22-23-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллагдлаа.

Энэхүү хуралд МБҮА-ын ХАБ клубын Тэргүүн А.Цэрэнтогтох, гишүүн П.Отгонбаяр, Ш.Амгаланбаатар нар оролцож зөвлөмж гарган цаашид хэрэгжүүлэх ажилд дэмжлэг үзүүлэхээр боллоо.

Форумд оролцогч ажил олгогчид, нийгмийн даатгалд даатгуулагчид, судлаач мэргэжилтнүүд, төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагын төлөөллүүдээс 6 зорилтот зөвлөмж гарган цаашид хамтран хэрэгжүүлэхэд дэмлэг үзүүлэн ажиллахаар боллоо.

Форумын зөвлөмжийн зорилт

1. Осол мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, бууруулах, хяналт тавих, эрсдлийг хуваалцах, сэргээн засах үйл ажиллагааг боловсоронгуй болгох зорилгоор хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хөтөлбөртэй уялдуудан дэд хөтөлбөр боловсоруулах

2. Осол мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэл тогтоох аргачлал, үндэслэлийг төгөлдөржүүлэх

3. Гадаадын ижил чиг үүрэгтэй байгууллагатай хамтран ажиллаж, үр дүнтэй туршлагыг өөрийн улсын онцлогт нийцүүлэн авч хэрэгжүүлэх, хамтран сургалт зохион байгуулах

4. Осолд өртсөн, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр өвчилсөн даатгуулагчийн хөдөлмөрийн чадварыг сэргээн засах үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулах

5. Осол мэргэжлээс шалтгаалсан өвчний тухай мэдээллийн нэгдсэн сан програм хангамж боловсоруулах, мэдээллийг оролцогч талууд ил тод ашиглах боломж бүрдүүлэх

6. Зөвлөмжийн биелэлтийг хангуулах ажлыг зохион байгуулах зорилгоор хамтарсан ажлын хэсгийг талуудын төлөөлөлтэйгээр ажиллуулах

Бусад мэдээ

Салбарын судалгаа

Салбарын судалгаа шинээр гарлаа.
онцлох
ОНЦЛОХ МЭДЭЭ