МБҮА-ийн удирдах зөвлөлийн ээлжит бус II хурал 2015 оны 11 сарын 18 өдөр ассоциацийн хурлын танхимд боллоо.
Хуралд тэргүүн дэд ерөнхийлөгч Н.Баярсайхан, дэд ерөнхийлөгч Б.Батболд, С.Нямдаваа, бодлогын зөвлөлийн гишүүн Ө.Мянганбаяр, Б.Нэмэхбаатар, удирдах зөвлөлийн гишүүн Д.Өнөрболор, Ц.Эрдэнэбаяр, Б.Баасансүрэн, Ц.Энхбаяр, Д.Ариунболд, Х.Чинбат, Б.Чимэгцэцэг нар оролцож цаг үеийн асуудлууд хэлэлцлээ..
Ээлжит бус хуралдаанаар тендерийн тухай хууль болон барилгын тухай хуулийн ажлын хэсгийн явцтай танилцаж, Их Тэнгэр Цогцолборыг АСЕМ хуралд нийцүүлэн концесийн гэрээгээр сэргээн засварлах төслийн танилцуулга хийж, орон сууцны талбай тооцох аргачлал, стандартыг евро стандартаар өөрчлөх, эдийн засгийн хүндрэлийг даван туулах ажлын явцтай танилцаж ассоцицийн бусад асуудлыг шийдвэрлэлээ.





