МБҮА ТББ нь үйл ажиллагаагаа сар бүр тодорхой уриа нэршилтэй болгон ажиллаж байгаа бөгөөд энэ 05-р сарыг Ажиллах хүчин тань бэлэн үү уриан доор төлөвлөгдсөн ажлуудаа хийж байна. Уг хүрээнд Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайд Н.Учрал, Боловсролын сайд Л.Энх-Амгалан нар 2026.05.06-ны өдөр Монгол-Солонгосын Техникийн коллеж дээр зочилж ур чадвартай ажилтнуудыг бэлтгэхэд хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн дэмжлэг туслалцаа их байгааг онцлон төр болоод хувийн хэвшлийн коллежуудыг томоохон аж ахуйн нэгжүүдэд дадлагажуулах, ажлын байраар хангахад дэмжлэг үзүүлэх зорилгоор санамж бичигт гарын үсэг зурлаа.
МБҮА ТББ-ын Тэргүүн дэд Ерөнхийлөгч Б.Нэмэхбаатар тус арга хэмжээнд оролцож Монголын барилгын салбарын ажиллах хүчин болоод Монголын Барилгын Үндэсний Ассоциаци нь барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг хүний оролцоогүй, бүрэн цахимжуулсан талаар мэдээллийг хүргэлээ.


