Монгол Улсад барилгын салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жил, Сүхбаатар аймагт барилгын байгууллага үүсэж хөгжсөний 60 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан тус аймагт “Барилгын салбарын зөвлөгөөн 2026” арга хэмжээ 2026.05.09-ны өдөр боллоо.
Тус арга хэмжээнд Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын яам, БХТ ТӨҮГ, МБҮА ТББ, МБНХ болоод бусад төр болоод төрийн бус байгууллагынхан оролцлоо.
Уг арга хэмжээнд МБҮА ТББ-ын Гүйцэтгэх захирал М.Энхбаатар барилгын салбарт Фидик-ийг нутагшуулахад хэрхэн ажиллаж байгаа талаар болоод сургалтын талаар Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн шинэ системийн бүтэц, зохицуулалт, хэрэгжилт-үр дүнгийн талаарх мэдээллийг салбарынханд хүргэлээ


