МБҮА ТББ-ын ээлжит “өглөөний уулзалт”-аар үл хөдлөх хөрөнгө оруулалтын сан (reit)-гийн хууль, эрх зүйн орчин болон олон улсын туршлагын талаар нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ.
Уулзалтад Санхүүгийн зохицуулах хороо-ны Үнэт цаасны газрын дарга Б.Дөлгөөн оролцож, REIT-ийн тогтолцоо дэлхий дахинд хэрхэн хөгжсөн, хөрөнгийн зах зээл болон үл хөдлөх хөрөнгийн салбарт ямар үүрэг гүйцэтгэдэг талаар танилцуулж, Монгол Улсад энэхүү эрх зүйн орчныг бүрдүүлэх боломж, ач холбогдлын талаар мэдээлэл өглөө. Хэлэлцүүлгийн үеэр Монгол Улсад REIT-ийн зохицуулалт бий болсноор:
-Үл хөдлөх хөрөнгийн салбарт урт хугацааны хөрөнгө оруулалт татах,
-Барилгын компаниудын санхүүжилтийн шинэ эх үүсвэр бий болгох,
-Хөрөнгийн зах зээлийг гүнзгийрүүлэх,
-Рroperty management болон түрээсийн зах зээлийг хөгжүүлэх,
-Иргэдэд үл хөдлөх хөрөнгийн зах зээлд шууд бус хэлбэрээр оролцох боломж бүрдүүлэх зэрэг олон эерэг үр нөлөө үүсэх талаар оролцогчид санал бодлоо солилцов.
Мөн REIT-ийн тогтолцоо нэвтрэхэд:засаглал,хөрөнгийн үнэлгээний ил тод байдал,хөрөнгө оруулагчийн эрх хамгаалалт, үл хөдлөх хөрөнгийн удирдлагын стандарт, зах зээлийн төвлөрлийн эрсдэл зэрэг асуудлыг анхаарах шаардлагатай талаар мэргэжлийн түвшинд хэлэлцлээ.
Уулзалтад Санхүүгийн зохицуулах хороо-ны Үнэт цаасны газрын дарга Б.Дөлгөөн, МБҮА ТББ-ын Ерөнхийлөгч Н.Баярсайхан, Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Нэмэхбаатар, Гүйцэтгэх захирал М.Энхбаатар, Сэлбэ 20 минутын хот корпорацийн захирил У.Баатар, БХТ ТӨҮГ-ын хэлтсийн дарга Д.Батням, Улаанбаатар Ассет Менежмент ҮЦК-ийн Гүйцэтгэх захирал Н.Монсор Таван богд холдингс ХХК-ийн Барилгын төсөл хариуцсан захирал Н.Агваангэлэг, А.Уянга болон салбарын компаниудын төлөөлөл оролцож, Монголын нөхцөлд REIT-ийн тогтолцоог хэрхэн бодитой, тогтвортой хөгжүүлэх талаар өөрсдийн туршлага, байр сууриа хуваалцав.
Үл хөдлөх хөрөнгө оруулалтын сангийн тогтолцоо нь анх 1960 онд United States-д үүсэж, өнөөдөр дэлхийн 40 гаруй улсад хэрэгжиж байгаа бөгөөд үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг институцийн түвшинд хөгжүүлэх чухал механизмын нэг болоод байна



