Их Барилга 100 жилийн хүрээнд Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Барилгын хөгжлийн төв ТӨҮГ, Монголын Барилгын Гүйцэтгэгч Байгууллагуудын Холбоо-MACC, Монголын Барилгын Зураг Төсөл Зохиогчдын Холбоо, Монголын Барилгын Үндэсний Ассоциаци ТББ, ШУТИС-ийн Барилга Архитектурын Сургуультай хамтран “Барилгын Технологийн Өнөө ба Ирээдүй” форумыг 2026.05.26-ны өдөр зохион байгууллаа.
✅Барилгын Гүйцэтгэгч Байгууллагуудын Холбоо ТББ-аас санаачлан зохион байгуулж буй энэхүү форум нь салбарын дараагийн шатны хөгжлийн талаар ярилцах маш чухал платформ бөгөөд Монголын барилгын салбарын өмнө зөвхөн барьсан барилгын тоогоор хэмжигддэг салбар хэвээр үлдэх үү, эсвэл инженерчлэл, технологи, бүтээмж дээр суурилсан өндөр бүтээмжтэй салбар болон хөгжих үү гэдэг сонголтын өмнө ирээд байгааг хамтаар хэлэлцлээ.
✅Уг арга хэмжээнд МБҮА ТББ-ын Ерөнхийлөгч Н.Баярсайхан: ….Технологи нь зөвхөн ажлыг автоматжуулах хэрэгсэл биш, харин хүнээс хамааралтай процессоос системээс хамааралтай тогтолцоо руу шилжих боломжийг бий болгож байгаа том өөрчлөлт юм
Энэ өөрчлөлтийг хийхэд зөвхөн төр дангаараа хийхгүй. Зөвхөн хувийн хэвшил ч хийхгүй.
Харин инженерүүд, мэргэжлийн холбоод, төр, хувийн хэвшил, их дээд сургуулиуд хамтдаа хийх шаардлагатай хэмээн онцоллоо.



