✅Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн 3, 4 дүгээр багц тендерийг задалж, тав хуваан зарласан. Уг тендерт дотоодын 17, гадаадын 17 аж ахуйн нэгж таван багц тендерт давхардсан тоогоор 64 тендерийн санал ирүүлснээс МБҮА ТББ-ын гишүүн байгууллага Нутгийн буян групп ХХК, Монкон констракшн ХХК, Професионалстрой ХХК болон Моринсувд ХХК нар шалгарсан билээ.
Тухайлбал:
📌Багц 3.2 буюу Сэлбэ дэд төвийн 71 айлын есөн давхар бүхий 12 блок орон сууцны иж бүрэн цогцолбор хорооллын тендерт “Моринсувд” ХХК,
📌Багц 3.3 буюу Сэлбэ дэд төвийн 71 айлын есөн давхар бүхий 14 блок орон сууцны иж бүрэн цогцолбор хорооллын тендерт “Нутгийн буян” ХХК,
📌Багц 4.1 буюу Сэлбэ дэд төвийн 71 айлын есөн давхар бүхий 16 блок орон сууцны иж бүрэн цогцолбор хорооллын тендерт “Монкон констракшн ХХК ”
📌Багц 4.2 буюу Сэлбэ дэд төвийн 71 айлын есөн давхар бүхий зургаан блок болон 71 айлын 12 давхар бүхий найман блок орон сууцны иж бүрэн цогцолбор хорооллын тендерт “Професионалстрой” ХХК шалгарсан юм.
✅Өнөөдрийн байдлаар (2026.05.20)-ны байдлаар талбайд 2219 бүтээн байгуулагч мөр зэрэгцэн, 142 машин механизм нүргэлж байна. Өөрөөр хэлбэл хотын 6-7-н буудал гэж нэрлэгддэг байсан байршлуудад бүтээн байгуулалт ид өрнөж барилгууд нь хэдийн 6-7 давхартаа угсралт хийгдэж ажил хөдөлмөр ид өрнөж байна.
Тус бүтээн байгуулалтыг сонирхсон, орон байр авахыг хүссэн иргэдэд Сүхбаатарын талбайгаас СЭЛБЭ ХОТ чиглэлд аялах СЭ:1 “Сүхбаатарын талбай- Дэд төв” автобус өдөр бүр 11.00, 14.00 цагт аялалд гарч танилцуулга хийж байна.
🔥 АЯЛЛААС ОНЦЛОХ:
🏗️113 блок, 8575 айлын орон сууцны бодит явц
🚸Ирээдүйн 5 цэцэрлэг, 8 сургуулийн байршил
🍀58 га ногоон байгууламж, гүйлт болон дугуйн замын трасс
🏭Дулаан, цахилгааны бие даасан дэд бүтцийн шийдлийг тэндээс харж болно.





