БАРИЛГЫН САЛБАРЫН ХҮНИЙ НӨӨЦИЙН ХОМСДОЛ, ГАРЦ ШИЙДЭЛ СЭДЭВТ “ӨГЛӨӨНИЙ АЖИЛ ХЭРЭГЧ УУЛЗАЛТ” БОЛЛОО

✅МБҮА ТББ-иас сар бүр “Өглөөний ажилч хэрэгч” уулзалтыг зохион байгуулж байгаа бөгөөд 2026.05.27-ны өдөр БАРИЛГЫН САЛБАРЫН ХҮНИЙ НӨӨЦИЙН ХОМСДОЛ, ГАРЦ ШИЙДЭЛ-ийн хүрээнд хөндөж зохион байгууллаа.

✅Тус арга хэмжээг нээж МБҮА ТББ-ын Гүйцэтгэх захирал М.Энхбаатар Монгол Улсад үүсээд байгаа хөдөлмөрийн зах зээл, тэр дундаа барилгын салбарын ажиллах хүчний хомсдол зүй ёсны асуудал үүсгэж байгаа талаар оролцогчдод танилцуулаад Монголын барилгын салбарын ажиллах хүчний эрэлт хэрэгцээ, нөлөөлөх хүчин зүйлсийн судалгааг МБҮА ТББ-ын судалгааны ажилтан Б.Саранчимэг танилцууллаа.

✅Энэхүү судалгаагаар Монголын барилгын салбар дахь ажиллах хүчний эрэлтэд нөлөөлж буй гол хүчин зүйлсийг макро эдийн засаг, хүн ам зүй, институцийн тогтолцоо болон бодлогын хүрээний үүднээс нэгтгэн шинжилж, судалгааны үр дүнг гишүүддээ хүргэхийг зорьсон ба судалгаанд 2026 оны тавдугаар сарын байдлаарх албан ёсны статистик болон төрийн байгууллагуудын захиргааны мэдээлэл, олон улсын хөгжлийн банкны тайлангууд, эрдэм шинжилгээ болон бодлогын судалгаанууд, мөн зах зээлийн судалгааг эх сурвалж болгон ашигласан болно.

✅Мөн Техник технологийн Политехникийн Коллежийн захирал Ц.Баярмаа Ур чадвартай ажилтан бэлтгэх гарц, өнөөгийн байдал, Тогтвор суурьшилтай ажиллах ажилтан хэрэгтэй байна уу сэдвээр ЛБ Платинум Лайн ХХК-ийн Харилцагчийн менежер Б.Өлзийбат, Форум ланд ХХК-ийн захирал П.Оргил ХАЭБД ажил олгогч эздийн үүрэг оролцоо сэдвийн хүрээнд тус тус танилцуулга хийлээ.

Мөн ажил олгогчийн төлөөлч МБҮА ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн, Бармон ХХК-ийн захирал Ш.Үнэнбат ажил олгогчдод тулгамдаж байгаа асуудал болоод ажиллах хүчнээ хэрхэн тогтоож барьж байгаа туршлагаасаа хуваалцлаа.

📌Жич: Хөдөлмөрийн тухай судалгааг тусад нь контент болгож оруулах тул дэлгэрэнгүйг дараагийн нийтлэлээс хүлээн авна уу

Хавсралт үзэх