СЭЛБЭ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТАЛБАЙД УДИРДАХ АЖИЛТНУУДАД ЗОРИУЛСАН ХАБЭМ-ИЙН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

✅МБҮА ТББ нь ГБХНХЯ, НДЕГ, ХАБЭМТ, Сэлбэ 20 минутын хот корпорац ХХК-тай хамтран Сэлбэ бүтээн байгуулалтын талбайд ажиллаж буй компаниудын удирдах албан тушаалтнууд, инженер техникийн ажилтнуудад зориулан ХАБЭА-н хууль тогтоомж, эрсдэлийн удирдлага, зохион байгуулалт болон байгууллагын ХАБЭА -н чадварын мэдлэг олгож чадавхижуулах, болзошгүй осол эрсдэлээс хэрхэн сэргийлэх талаар “ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭЛТИЙН ЦОГЦ АЯН-2026” сэдвийн хүрээнд 2026.06.17-ны өдөр сургалтыг зохион байгууллаа.

✅МБҮА ТББ-ын Гүйцэтгэх захирал М.Энхбаатар: Нийслэлийнхний нүдэнд жил хүрэхгүй хугацаанд босож буй Сэлбэ хотын бүтээн байгуулалтад Монгол компаниудаа оролцуулахад МБҮА ТББ нь Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Нийслэлийн засаг дарга, Төслийн удирдлагын газар, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд буюу маш олон удаагийн арга хэмжээ, уулзалт, харилцан ойлголцлын хүрээнд ажиллаж байж тендерийг 5 багц болгон хувааж байлаа. Үүний үр дүнд өнөөдөр Ерөнхий гүйцэтгэгч Монгол компаниудаас гадна маш олон туслан гүйцэтгэгчид энэ бүтээн байгуулалтад гар бие оролцож ажиллаж байна. Тиймээс энэ бүтээн байгуулалтыг хийж байх хугацаандаа салбарын ажлын онцлог, эрсдэлийн үнэлгээ, техник технологи, аюулгүй байдал нь ямар хууль, эрхзүйд нийцсэн байх ёстой юм, хөдөлмөрийн аюулгүй хэрхэн чанд сахиж ажиллах ёстой вэ гэдгийг өнөөдрийн сургалтаар мэдлэгээ баяжуулж, хэрэгжүүлж ажиллахыг хүссэн юм.

✅Сургалтаар ААНБ-ын ХАБЭМ-ийн үндсэн үйл ажиллагаанд тавигдах шаардлага, удирдлага, зохион байгуулалт: ХАБЭМТ-ийн УСГ-ын дарга М.Сэлэнгэ, Барилгын салбарын захиалагч, гүйцэтгэгч компанийн уялдаа холбоог ханган ажиллаж, үл тохирлын тоог бууруулах нь NCD группийн ХЭМАБ-ын инженер, сургагч багш, зөвлөх С.Сарантуяа, Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг мэдээлэн бүртгүүлэх ГБХНХЯ-ны Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч А.Оюунтүлхүүр, Ажлын байрны нийгэм сэтгэл зүйн эрүүл мэндийн үйлчилгээ, хөгжлийн чиг хандлага, практик аргачлал: Судлаач, сэтгэцийн эмч Б.Хүсэлтүвшин, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль НДЕГ-ын мэргэжилтэн Д.Соёл-эрдэнэ болоод бусад мэргэжилтнүүд илтгэлүүд тавилаа.

✅ХАБЭА-ийн олон улсын жишиг, стратеги төлөвлөлт, анхаарах талаар суралцагчид асууж өөрсдийн ажлын байр дээр гараад байгаа кейс, баримтыг хэрхэн шийдвэрлэх, юуг ажлын талбай дээрх осол гэж үзэх, хууль эрх зүйн хүрээнд ажилчдын аюулгүй байдлыг хэрхэн хангах, ажлын байр дээр осол эндэгдэл гаргахгүй байх тал дээр хэрхэн анхаарах зэргээр харилцан асуулт асууж, мэргэжлийн багш, мэргэжилтнүүдээс зөвлөмж, зөвлөгөө авсан ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

Хавсралт үзэх