Монголын Барилгын Үндэсний Ассоциаци ТББ-ын гишүүн байгууллагууд нь Монгол Улсын бүтээн байгуулалтын 60 орчим хувийг гүйцэтгэдэг үндэсний компаниудын нэгдэл төдийгүй төрийн чиг үүрэг болох тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг 8 дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байна.
✅ Монгол Улсын “Алсын хараа–2050” урт хугацааны хөгжлийн бодлого болон “Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т барилга, дэд бүтцийн салбарыг дэмжих, үндэсний аж ахуйн нэгжүүдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх талаар тусгайлан тусгасаны дагуу МБҮА ТББ-ын Ерөнхийлөгч Н.Баярсайхан БХТ ТӨҮГ-н захирал Д.Мөнхбаатар нар нь доорх арга хэмжээнүүдийн дагуу:
📌Олон Улсад хүлээн зөвшөөрөгдсөн инженеринг, барилгын гэрээний жишиг нөхцөлийг орчуулах, нутагшуулах, хэрэглэхтэй холбоотойгоор мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх, хамтарсан санаачилга гаргах, шаардлагатай төсвийг тусгах чиглэлээр хамтран ажиллана;
📌Хөгжлийн төслүүдийн хүрээнд үндэсний компаниудын оролцоог хангах, давуу эрхийг үнэлгээнд тусгах, оролцох боломжоор хангах арга хэмжээг холбогдох хууль, журамд нийцүүлэн хэрэгжүүлнэ;
📌Барилга, дэд бүтэц, үл хөдлөх хөрөнгө, эрчим хүч, худалдан авах ажиллагааны эрх зүйн орчныг сайжруулах, хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэх, барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал боловсруулах, мэргэжлийн дэмжлэг үзүүлэх чиглэлээр хамтран ажиллана;
📌Инженер, техникийн мэргэжлийг олон нийтэд сурталчлах, оюутан, суралцагчдыг дэмжих, нийслэлийн хөгжлийн төслүүдэд инновац, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх санал гаргах, хэрэгжилтэд нь хамтран оролцох чиглэлээр талууд харилцан дэмжиж ажиллана хэмээн санамж бичиг байгууллаа.



