✅ 70 гаруй улсын, бүс нутгийн 3500 төлөөлөгчид болох 60 төрийн өндөр тушаалтан, 26 улсын сайд, дэд сайд, хамтарсан төлөвлөгөөнд нэгдсэн 13 мэргэжлийн холбооны төлөөллүүдийг оролцуулсан олон улсын дэд бүтцийн хөрөнгө оруулалт, барилгын форумыг БНХАУ-ын Олон улсын Гэрээлэгчдийн Ассоциациас (CHINCA) жил бүр уламжлал болгон Худалдааны яам (MOFCOM)-тай хамтран зохион байгуулдаг бөгөөд 2026 онд “НОГООН, ДИЖИТАЛ ДЭД БҮТЦИЙН УЯЛДАА ХОЛБООГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” сэдвийн хүрээнд Макаод өргөн хүрээнд хийлээ.
✅Тус форумын үеэр 250 гаруй сэдэвчилсэн болон дагалдах арга хэмжээг зохион байгуулж 8000 м2 талбайд барилга бүтээн байгуулалт, дэд бүтцийн салбарт хэрэглэж байгаа хамгийн сүүлийн үеийн техник технологийн шийдэл, бүтээгдэхүүнийг танилцуулах үзэсгэлэнг зохион байгуулж байсан нь олон улс орны төлөөллүүдийн сонирхлыг хамгийн ихээр татаж байлаа.
Форумын үйл ажиллагаа 5 хэлээр синхрон орчуулгатай буюу мандарин, англи португал, испани, франц хэлээр тавигдсан бөгөөд Монгол Улсаас МБҮА ТББ-ын гадаад харилцааны менежер Б.Саранчимэг англи хэл дээр илтгэл тавьж улмаар
📌Байнгын хамтын ажиллагааны дижитал платформ байгуулах
📌Ногоон болон дижитал шийдэлд чиглэсэн дэд бүтцийн инновацын хамтарсан сүлжээг эхлүүлэх
📌Тогтвортой дэд бүтцийн санхүүжилтийн чиглэлээр илүү нягт хамтын ажиллагааг дэмжих
📌Хүний нөөцийн хөгжлийг хамтын ажиллагааны гол тулгуур чиглэл болгох саналыг дэвшүүлсэн бөгөөд арга хэмжээний үеэр Монгол Улсын барилгын салбарынхантай холбоо тогтоох, хамтрах хүсэлтээ илэрхийллээ.
✅Тус арга хэмжээний үеэр CHINCA-ийн Ерөнхийлөгч Фан Чючэнь Монголын МБҮА ТББ-ын Ерөнхийлөгч Н.Баярсайханд онцгойлон мэндчилгээ хүргэж хоёр улсын болоод Зүүн өмнөд азийн мэргэжлийн холбоодтой хамтран ажиллахад үлэмж хэмжээний зүтгэл гаргасныг онцгойлон дурдсан юм.
✅МБҮА ТББ нь уг арга хэмжээнд жил бүр VIP төлөөлөгчөөр уригдаж оролцдог бөгөөд урд өмнөх жилүүдэд МБҮА ТББ-ын Ерөнхийлөгч Н.Баярсайхан, Удирдах зөвлөлийн гишүүн Б.Баасансүрэн нар оролцож хамтын ажиллагаагаа бэхжүүлэх тал дээр манлайлан оролцож ажиллаж байсан билээ.
✅МБҮА ТББ нь дэлхийн 20 мэргэжлийн холбоотой нэгдэн хамтарсан төлөвлөгөөг баталсан бөгөөд өнгөрсөн 2025 оны 9-р сард БНХАУ-ын Олон улсын Гэрээлэгчдийн Ассоциациас (CHINCA) -тай хамтран CHINCA&MNCA үзэсгэлэн, формын хамтарсан арга хэмжээг Монгол Улсад зохион байгуулж байсан билээ.


