✅Европын холбооны СВИЧ-Эшиа хөтөлбөрийн санхүүжилттэй “Дулаан шийдэл II” төсөл, түүнийг хамтран хэрэгжүүлэгч МБҮА ТББ-ын төслийн багаас барилгын салбарын ААНБ, бизнес эрхлэгчдийг чадавхжуулах хүрээнд 2026.06.24-ны өдөр “Барилгын хог хаягдлын менежмент” сэдвийн хүрээнд сургалтыг зохион байгууллаа.
✅Сургалтыг ХААИС-ийн зөвлөх багш, доктор (Ph.D), профессор Л.Батмөнх “Барилгын хог хаягдал гэж юу вэ, хог хаягдлыг ангилан ялгах арга, тэмдэглэгээ”, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хими ногоон технологийн судалгаа, сургалт мэдээллийн мэргэжилтэн Н.Өнөр “Барилгын талбай дахь хог хаягдлын аюулгүй менежмент, дахин ашиглах, боловсруулах боломжууд” сэдвээр тус тус хийлээ.
✅МБҮА ТББ-иас зохион байгуулсан энэ удаагийн сургалтад идэвхтэй хамрагдсан Дулаалгын зөвлөхүүддээ KFI үнэлгээг өгч шилдгээр 5 зөвлөхөд цахилгаан дрилл гардуулж дараа дараагийн ажилд нь амжилт хүслээ.

