✅Бүгд Найрамдах Узбекстан Улс нь 2025 онд эдийн засаг 7.7%-иар өсөж,�2026 онд ДНБ 180 тэрбум ам.доллар давна гэж тооцоолж байгаа ба жилийн хөрөнгө оруулалтын хэмжээ 43 тэрбум ам.долларт хүрч, олон улсын валютын нөөц 70 тэрбум ам.доллараас давсанаа Олон улсад зарлалаа.
✅Мөн сүүлийн жилүүдэд нийт 150 тэрбум ам.долларын гадаад хөрөнгө оруулалт татсан бөгөөд үүний 123 тэрбум ам.доллар нь сүүлийн таван жилд орж иржээ.�Түүнээс гадна тус улс эдийн засгийн эрх чөлөөний олон улсын индексүүдэд байр сууриа ахиулж, анх удаа “ДУНД ЗЭРЭГ ЧӨЛӨӨТ ЭДИЙН ЗАСАГТАЙ УЛС” гэсэн ангилалд багтсан байна.
👏👏БҮГД НАЙРАМДАХ УЗБЕКСТАН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ЯАМ НООТ БИЧИГ
📌Ноён Лхагважавын Ариунболд нь Монгол Улс дахь Бүгд Найрамдах Узбекстан Улсын Өргөмжит консулаар томилогдсон болно.
📌Улаанбаатар хотод байрлах Бүгд Найрамдах Узбекстан Улсын Өргөмжит консулын газрын консулын тойрог нь Монгол Улсын бүх аймгийг хамарна.
📌Иймд Бүгд Найрамдах Узбекстан Улсын Гадаад хэргийн яам нь Монгол Улсын Засгийн газраас ноён Лхагважавын Ариунболдыг энэхүү албан тушаалд нь хүлээн зөвшөөрч, түүнд консулын үүргээ хэрэгжүүлэх боломжийг олгон, таатай хандаж, шаардлагатай бүх талын дэмжлэг үзүүлж, түүний албан тушаалын эрх зүйн байдалд нийцүүлэн эдлэх эрх ямба, дархан эрх, хөнгөлөлтийг олгохыг хүсэж байна.
✅Бүгд Найрамдах Узбекстан Улсын Гадаад хэргийн сайд
Бахтиёр Саидов (гарын үсэг)
Ташкент хот
2026 оны 6 дугаар сарын 17
Дугаар: 08-24/14289

