Барилгын салбарын түүчээлэгсэд

2008 оны дэлхийн санхүүгийн хямрал Монголын эдийн засагт нөлөөлж түүний дотор барилга үл хөдлөх хөрөнгийн салбарт огцом уналт бий болсон цаг үед тэр цаг үед хямралыг хэрхэн бага хохиролтой даван туулах, түүний төлөө нэгдэж хамтарч ажиллах зорилгоор хэдэн нөхөд МБҮА ТББ-ыг анх байгуулж байлаа.

✅Өнөөдөр тэд барилгын төсөл хөгжүүлэгчид, гүйцэтгэгчид, гэрээлэгчид, архитектур, зураг төсөл зохиогчид, барилгын ханган нийлүүлэгчид, зөвлөх үйлчилгээний компаниуд, материал үйлдвэрлэгчид, үл хөдлөх хөрөнгийн борлуулалтын зэрэг 200 орчим гишүүн компаниудаас бүрдсэн том гэр бүл болоод байгаа ба цаашид ч Монгол Улсын бүтээн байгуулалтад өнгө нэмсээр байх болно