✅МБҮА ТББ нь барилгын төсөл хөгжүүлэгчид, гүйцэтгэгчид, гэрээлэгчид, архитектур, зураг төсөл зохиогчид, барилгын ханган нийлүүлэгчид, зөвлөх үйлчилгээний компаниуд, материал үйлдвэрлэгчид, үл хөдлөх хөрөнгийн борлуулалтын зэрэг 200 орчим гишүүн компаниудаас бүрдсэн том гэр бүл болоод байгаа ба өнөөдөр манай гишүүн компаниудын цаашаа ажил олгож, хамтран ажиллаж буй компаниудыг оруулаад тоон дүнгээр авч үзвэл 100,000 илүү мянган ажлын байрыг бид улсдаа бий болгож явна.
✅2008 оны дэлхийн санхүүгийн хямрал Монголын эдийн засагт нөлөөлж түүний дотор барилга үл хөдлөх хөрөнгийн салбарт огцом уналт бий болсон цаг үед энэ чиглэлээр ажилладаг бидний хэдэн нөхөд нийлж хямралыг хэрхэн бага хохиролтой даван туулах, түүний төлөө нэгдэж хамтарч ажиллах зорилгоор МБҮА-ыг анх байгуулж байлаа.
✅Бид өнгөрсөн 17 жилийн хугацаанд хөгжлийн стратеги төлөвлөгөө гарган ажиллаж өөрийн гишүүд, салбарын ТББ-ууд болон Төрийн холбогдох байгууллагуудтай нягт хамтран ажилласны үр дүнд багагүй үр дүнд хүрчээ. Энэ хугацаанд Монгол Улсын эдийн засагт тохиолдсон удаа дараагийн хямрал, хүндрэлүүдийг даван туулахад салбарын дуу хоолой болон манлайлан ажиллаж ирсний үр дүнд Төр засгаар тодорхой шийдвэрүүд гаргуулж, үр дүнд нь зөвхөн гишүүдэд төдийгүй энэ салбарт ажиллаж буй нийт бизнес эрхлэгчдэд эерэг нөлөөллүүд бий болгож иржээ.
✅Барилгын бизнесийн орчныг сайжруулах, зөвшөөрлийн тогтолцоог хялбаршуулах ажлыг манлайлан ажилласны үр дүнд энэ ажлыг ТББ- уудаар гүйцэтгүүлэх шийдвэрийг төр засгаар гаргуулан, 7 дахь жилдээ салбарын 6 холбоодтой хамтран амжилттай гүйцэтгэж байна. Өнөөдрийн байдлаар уг үйл ажиллагаа бүрэн цахимжиж, байгууллагууд ажлын 5-7 хоногт зөвшөөрлөө авдаг болсон байна.
✅Мөн бид гадаад харилцаагаа тогтмол өргөжүүлэн ажилласны үр дүнд Ази болон Баруун Номхон Далайн Орнуудын Гэрээлэгчдийн Ассоциациудын Олон Улсын Нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн гишүүнээр 5 дахь жилдээ ажиллаж, олон талт хамтын ажиллагааны үр дүнд эдгээр байгууллагуудын дэмжлэгтэйгээр Олон Улсын Зөвлөх Инженерүүдийн Холбоо, FIDIC-ийн “Түншлэгч” гишүүнээр сонгогдон улмаар Мөнгөлөг номыг орчуулж та бүхэндээ хүргэхэд бэлэн болоод байна.
Улс орныхоо бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд гар бие оролцож яваа Монголын Барилгын Үндэсний Ассоциаци байгууллагынхаа гишүүд болоод хувийн зүгээс та бүхэндээ салбарын 100 жилийн ойн баярын мэндийг хүргэе.
👏👏🎖️🎖️МБҮА ТББ-ЫН ШИЛДЭГҮҮДДЭЭ БАЯР ХҮРГЭЕ
1. “Хурд групп” ХХК
2. “Заг групп” ХХК
3. “NCD групп” ХХК
4. “Батс-өргөө” ХХК
5. “Өгөөж хишиг” ХХК
6. “НБИК” ХХК
7. “Монкон” ХХК
8. “ТЭСО ПРОПЕРТИС” ХХК
9. “Макс өргөө” ХХК
10. “НУТГИЙН БУЯН ГРУПП” ХХК
11. “Таван богд” ХХК
12. “Баганат-Өргөө” ХХК
13. “Эко констракшн” ХХК
14. “М Си Эс проперти” ХХК
15. “Дабль пирамид констракшн” ХХК
16. “Дельта констракшн” ХХК
17. “Инсталл наран констракшн” ХХК
18. “Монгол базальт” ХХК
19. “Би Ай Би дисковери” ХХК
20. “Эн Эй Пи групп” ХХК
21. “Ти энд Жи” ХХК
22. “Эм Жи Эл И Эн Си” ХХК
23. “Сан” ХХК















