🏡ПАССИВ ХАУС – УХААЛАГ БАРИЛГА – БАРИЛГЫН МЕНЕЖМЕНТ
“Passive house – Smart build – facility management”
🌏Дэлхийн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үйл ажиллагааг хөгжүүлэх, хэрэгжүүлэх замаар тэр дундаа барилгын салбарын эрчим хүчний хэмнэлт, үр ашгийг нэмэгдүүлэх нөхцөлийг бий болгох, түүний зохист ашиглалтыг бий болгох ухаалаг технологи, шийдлүүд нь уур амьсгалын хамгаалал, төвлөрлийг сааруулахаар нэгдэн ажиллах нь анхаарлын төв болоод байна.
Тэр дундаа Европын холбооны орнуудад үүнийг хэрхэн нэгдэн ажиллаж буй бодлого, хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаарх туршлага судлах мөн “Пассив хаус – ухаалаг барилга – барилгын менежмент” сэдэвт сургалт аялалыг 2026.04.27-05.04-ны өдрүүдэд:
🇩🇪ХБНГУ
🇦🇹Чех Улс
🇨🇿Австри Улс
✈️🚗Нийт 3 улсын 8 хотоор 2510км-ийн аялалыг (ХБНГУ-ын Франкфурт хотоос эхлэн) зохион байгууллаа.
Тус аялалд хамрагдсанаар дараах сургалт, туршлагыг судлахаас гадна Европын улс орнуудын барилгын салбарт баримталж буй бодлого, цаашдын чиг хандлага өнөөгийн байдалтай танилцсан юм.
✍️СУРГАЛТ:
✅Барилгын салбарт тэргүүлж буй арга, туршлагаас суралцах,
✅Ногоон хөгжлийн зорилго, зорилтуудад нийцсэн хот, барилгын бүтээн байгуулалтын арга зам, туршлага судлах,
✅Нөөцийн хэмнэлт бүхий дэвшилтэт цахим технологуудтай танилцах, суралцах
✅Үйлдвэрлэл үйлчилгээний бүтээмж дээшлүүлэх арга замуудаас суралцах,
✅Үндэсний бөгөөд олон улсад өрсөлдөх чадварыг өсгөх арга замуудад суралцах
Бидний аялалын дэлгэрэнгүй товч тэмдэглэл: https://shorturl.at/KAk3P


