Монгол Улсын “Яамны эрх зүйн байдлын тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 9 дүгээр зүйлийн 9.6.2, 9.8, 21 дүгээр зүйлийн 21.1, “Барилгын тухай” хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-т заасныг үндэслэн “Төрийн зарим чиг үүргийг гэрээгээр үргэлжлүүлэн гүйцэтгүүлэх тухай” БХБ-ын Сайдын 2020 оны 18, 21, 22, 23 дугаар тушаалаар тус тус байгуулагдсан гэрээний биелэлтэд хяналт-шинжилгээ, үнэлгээг хийх, барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн олголт, барилгын салбарын ажилтан, архитектор, хот төлөвлөлтийн мэргэжилтнийг давтан сургах, мэргэжил дээшлүүлэх, мэргэжлийн зэрэг олгох болон Хот төлөвлөлт, архитектурын орон тооны бус мэргэжлийн зөвлөлийн үйл ажиллагааны чиглэлээр хариуцсан төрийн бус байгууллагууд дээр ажиллаж, бусад төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн санал хүсэлтийг тандан судалж санал, хүсэлт гаргах үүрэг бүхий БХБЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын дарга Л.Идэрцогтоор ахлуулсан “Ажлын хэсэг” нь МБҮА ТББ-ын Ажлын албан дээр 2023.02.01-ний өдрөөс эхлэн ажиллаж эхэллээ.
“Ажлын хэсэг”-ийн бүрэлдэхүүнд БХБЯ-ны Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Гантулга, Хот байгуулалтын нэгдсэн бодлого, зохицуулалт хариуцсан ахлах шинжээч Д.Бэлэгсайхан, Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан шинжээч Ц.Ууганбаяр, Хот байгуулалт, газрын харилцаа, геодези, зураг зүйн бодлогын хэрэгжилтийн хяналт, шинжилгээ, үнэлгээ хариуцсан шинжээч П.Баасан, Статистик, мэдээллийн технологийн хэлтсийн шинжээч Э.Ариунцэцэг, Барилга барилгын материалын үйлдвэрлэлийн салбарын эрх зүйн зохицуулалт хариуцсан шинжээч Б.Мягмардорж, Барилгын материалын чанар, аюулгүй байдлын бодлого, зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Хосбаяр нар томилогдон ажиллаж байгаа бөгөөд МБҮА ТББ-ын Гүйцэтгэх захирал Л.Хулан, Ажлын албаны БҮАТЗ-ийн Хэлтсийн дарга Х.Гүлбарша, Салбарын бодлого хариуцсан зөвлөх Г.Лосол, Нягтлан бодогч О.Мөнхчимэг нартай уулзаж, холбогдох шалгалтын танилцуулга, мэдээллийг өгч МБҮА ТББ-ын 2020-2022 оны барилгын тусгай зөвшөөрөл олгож буй үйл ажиллагааны тайлантай танилцлаа. Уг хяналт шалгалтын үр дүнд:
- “Төрийн зарим чиг үүргийг гэрээгээр үргэлжлүүлэн гүйцэтгүүлэх тухай” БХБ-ын Сайдын 2020 оны 18, 21, 22,23 дугаар тушаалаар тус тус байгуулагдсан гэрээний биелэлтэд хяналт-шинжилгээ, үнэлгээг хийх,
- Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн олголт, бусад төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс гарсан санал хүсэлтийг нэгтгэн дүгнэлт гаргах,
- БХБ-ын Сайд, яамны удирдлагад танилцуулах,
- Дүгнэлтийг үндэслэн гэрээг сунгах болон бусад холбогдох арга хэмжээг авч ажиллах бөгөөд шалгалтын дүнг 2023.02.10-ны өдрийн дотор гаргаж мэдээлэх зэрэг болно.