МБҮА ТББ-иас сар бүр барилгын салбарт үүсээд байгаа асуудлуудаар Монгол Улс болоод олон улсын туршлагуудыг харьцуулсан судалгааг хийдэг бөгөөд 2026.02-р сарыг – БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД БЭЛЭН ҮҮ гэсэн уриан дор ажлаа зохион байгуулж хүрээнд 🏬🏗️ “БАРИЛГЫН АЖИЛ ЭХЛҮҮЛЭХ БОЛОН ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ: ОЛОН УЛСЫН ПРАКТИК ТУРШЛАГА”сэдэвт судалгааг бэлтгэн хүргэж байна.
📌Барилга угсралтын ажлыг эхлүүлэх болон үргэлжлүүлэх зөвшөөрөл гэж юу вэ?
✅Барилга угсралтын ажлыг эхлүүлэх зөвшөөрөл нь барилгын ажлыг бодитоор эхлүүлэхээс өмнө төрийн байгууллагаас олгодог албан ёсны зөвшөөрөл бөгөөд тухайн төсөл нь хот төлөвлөлт, бүсчлэл, аюулгүй байдал, байгаль орчин болон техникийн холбогдох дүрэм, журмын шаардлагыг хангаж байна гэдгийг баталгаажуулдаг.
📌Үргэлжлүүлэх зөвшөөрөл (хугацаа сунгах/өөрчлөлтийн зөвшөөрөл) нь барилгын явцад томоохон өөрчлөлт гарах (жишээлбэл, зураг төслийн өөрчлөлт, төслийн саатал, үе шаттай хэрэгжилт) эсвэл анхны зөвшөөрлийн хугацаа дууссан тохиолдолд барилгын ажлыг үргэлжлүүлэх боломж олгодог дараагийн шатны зөвшөөрөл юм.
📌Олон улсын эрх зүйн хүрээнд эдгээр зөвшөөрлүүд нь ихэвчлэн барилгын ерөнхий зөвшөөрлийн тогтолцоонд багтдаг бөгөөд уг тогтолцоо нь зураг төслийн хяналт, аюулгүй байдлын шаардлага, хяналт шалгалт, ашиглалтад оруулах зөвшөөрөл зэрэг асуудлыг цогцоор нь зохицуулдаг.
Дэлхийн ихэнх улс орнууд барилгын зөвшөөрлийн тогтолцоог дараах зорилгыг хангахын тулд зохион байгуулдаг:
🌏Зөвшөөрлийн тогтолцооны олон улсын сайн туршлагын тойм
📖Олон улсын үнэлгээ, шилдэг туршлагын гарын авлагуудад дурдсанаар:
🔹 Тодорхой зохицуулалт ба баримт бичиг бүрдүүлэлт – Шаардлага, хураамж, хугацааны талаарх дэлгэрэнгүй жагсаалтыг нийтэд нээлттэй болгосноор ил тод байдлыг сайжруулах.
🔹 Нэг цэгийн үйлчилгээ (One-Stop Shop) – Бүх зохицуулалтын шат дамжлагыг нэг дор төвлөрүүлсэн нэгдсэн цахим болон үйлчилгээний төвүүд. Жишээлбэл: Singapore, Chile, Kuwait, Bahrain, Rwanda.
🔹 Дижитал ба автоматжуулсан систем – Цахим платформ, BIM/GIS-ийн уялдаа холбоог ашиглан шаардлага хангасан эсэхийг автоматаар шалгах, хүний алдааг бууруулах.
🔹 Олон нийтийн хяналт ба оролцоо – Хүсэлт гаргагч болон оролцогч талууд хүсэлтийн явцыг хянах, хэлэлцүүлэгт оролцох боломжтой системүүд. Ийм туршлага нь ЭЗХАБ (OECD)-ын гишүүн орнуудад өргөн хэрэглэгддэг.
Хөгжингүй орнууд барилгын ажил эхлүүлэх болон үргэлжлүүлэх зөвшөөрлийн дижитал систем болон эрсдэлд суурилсан зохицуулалтын тогтолцоонд түлхүү анхаарч байгаа бол хөгжиж буй олон улс зөвшөөрөл хугацааг богиносгох, саатлыг бууруулах, ил тод байдлыг нэмэгдүүлэх чиглэлээр идэвхтэй шинэчлэл хийж байна.
Ямарч улсын хувьд амжилтын гол хүчин зүйлс нь тодорхой зохицуулалтын орчин, байгууллагуудын уялдаа холбоотой үйл ажиллагаа, дижитал инноваци, оролцогч
II. ХУРААНГУЙ
📌Барилга эхлүүлэх болон үргэлжлүүлэх зөвшөөрлийн тогтолцоо нь улс орнуудын засаглалын бүтэц, технологийн нэвтрүүлэлт, зохицуулалтын тэргүүлэх чиглэлээс хамааран олон янзын хандлагатай байна.
📌Барилгын ажил эхлүүлэх болон үргэлжлүүлэх зөвшөөрөл нь дэлхийн улс орнуудад нэгдсэн (бүрэн) ба үе шаттай зөвшөөрөл гэсэн үндсэн 2 төрөлтэй байна.
📌Олон улсад барилгын ажлыг үргэлжлүүлэх зөвшөөрөл олгохдоо дараах нийтлэг механизмуудыг ашиглаж байна. Үүнд:
✅Зураг төслийн нэмэлт өөрчлөлтийг батлах
✅Барилгын ажил хойшлогдсон тохиолдолд хугацааг сунгах
✅Дараагийн үе шат руу шилжихээс өмнө нийцлийн шалгалт хийх
✅Зөвшөөрлийн хүчинтэй хугацаа дууссан тохиолдолд сунгах
✅Хамрах хүрээг өргөжүүлэх байгаль орчны зөвшөөрлийг шинэчлэх
📌📌Үргэлжлэлийг үзэхийг хүсвэл МБҮА ТББ-ын Ажлын албанд хандана у

