БАРИЛГЫН ХӨГЖЛИЙН ТӨВ МБҮА ТББ-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

Барилгын хөгжлийн төв ТӨҮГ нь барилгын салбарын хөгжлийн төлөө тус салбарт ажиллаж байгаа бүхий л мэргэжлийн холбоод, хуулийн этгээдтэй хамтран ажиллах бодлого барьж байгаа ба мэргэжлийн холбоодын хийж гүйцэтгэх боломжтой ажлуудыг хийлгэх, шаардлагатай арга зүйн зөвлөгөө өгөх, мэдээллээ харилцан нээлттэй солилцдог байх чиглэл барьж байгаагийн зэрэгцээ өөрийн байгууллагын гол, гол нэгжийнхээ ажлыг цахимжуулах зорилт тавиад ажиллаж байгаа гэдгээ тус газрын захирал Д.Мөнхбаатар онцоллоо.

Барилгын хөгжлийн төв ТӨҮГ-ын захирал Д.Мөнхбаатар тус төвийн Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Т.Баасанцогт нар нь МБҮА ТББ-ын Гүйцэтгэх захирал М.Энхбаатар, Судалгаа, дотоод хяналтын менежер Б.Саранчимэг нарыг хүлээн авч уулзан хоёр байгууллагын хамтын ажиллагаагаар дамжуулан барилгын салбарын хөгжил, эрх зүйн орчны шинэчлэл, бизнесийн таатай орчин бүрдүүлэх, төрийн чиг үүргийг чанартай, шуурхай гүйцэтгэх, үүний дотор барилгын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг бүрэн цахимжуулах, улам боловсронгуй болгох, салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, төр хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх зэрэг бүхий чиглэлд хувь нэмэр оруулах, санаачлагатай ажиллах чиглэлээр харилцан санал солилцож ойлголцолд хүрлээ.

Цаашид хоёр байгууллага хамтран ажиллах санамж бичиг байгуулан боломжит бүхий л чиглэлээр хамтран ажиллахаар тогтлоо.

Хавсралт үзэх