Барилгын салбарын хүний нөөцийг чадавхжуулах, давтан сургах, тогтвортой үр өгөөжтэй ажилуулах нь салбарын хувьд нэн тэргүүний ажил болоод байгаа бөгөөд энэ хүрээнд МБҮА ТББ-ын Гүйцэтгэх захирал М.Энхбаатар нь ХБНГУ-ын Төвд агентурын захирал Т.Болдгэрэл, Гүйцэтгэх захирал Л.Одбаяр нарыг хүлээн авч уулзаж санал солилцлоо.
✅Уулзалтаар хоёр байгууллага урт хугацааны тасралтгүй, үр өгөөжтэй хамтын ажиллагааг хэрэгжүүлэх, салбарын хүний нөөцийг чадавхжуулах зорилгоор:
📌Барилгын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаа, захиалагч, гүйцэтгэгчийн гэрээний биелэлтийн хяналт тавьж байгаа туршлага судлах
📌ФИДИК-ийн гэрээний сургалт зохион байгуулах, гадны сургагч багш нарыг оролцуулах
📌Барилга, дэд бүтцийн арбитрын чиглэлээр ХБНГУ, Шингений орнуудын туршлага судлах
📌Барилгын салбар дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлаар ХБНГУ, Шингений орнуудын туршлага судлах, сайн туршлагыг нутагшуулах
📌Хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг эрэлхийлэх, олон улсын форум, үзэсгэлэн, экспо, танилцах аялалд оролцох, хамтран ажиллахаар тогтлоо.
✅ХБНГУ-ын Төвд агентур нь 2008 оноос хойш Монгол хүний хөгжилд зориулсан олон төрлийн үйл ажиллагаа буюу Монголын аж ахуйн нэгжүүдийг дэмжих, өрсөлдөх чадвартай боловсон хүчинг бэлтгэх зорилготой байгууллага юм

