БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗОХИЦУУЛАЛТ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

МБҮА ТББ нь ОБЕГ болон Удирдах зөвлөлийн гишүүн, Баганат Өргөө ХХК-тай хамтран “Барилга байгууламжийн галын аюулгүй байдлын зохицуулалт, урьдчилан сэргийлэх нь” сургалтыг нийт гишүүн байгууллагуудын дунд 2026.04.06-ны өдөр зохион байгууллаа.

Сүүлийн жилүүдэд иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын санамсар болгоомжгүйн үүднээс барилга байгууламж гал түймэрт өртөж иргэдийн амь нас, эд хөрөнгийн үлэмж хэмжээний хохирол тасралтгүй гарч байгааг та бүхэн бэлхэнээ харж байна.

Иймд барилгыг анхнаасаа барихдаа онцой төвөгшилтэй болон Бага дунд өндөр төвөгшилтэй барилга байгууламжийн зураг төслийг анхнаас нь норм дүрмийн дагуу зурж, ашиглалтад өгөхдөө стандартыг барьж чадвал аливаа эрсдлээс урьдчилан сэргийлж болох ба Монгол Улсын Засгийн газрын 2025.12.17-н өдрийн 211 дүгээр тогтоолоор барилга байгууламжийн зураг төсөл болосруулах, магадлал хийх дүрмээр зохиогчийн үүрэг, хариуцлага илүү их нэмэгдэж байгаа гэдгийг гэдгийг ОБЕГ-ын ГТТГ-ын гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, дэд хурандаа Б.Мягмаржав илтгэлтдээ дурдлаа.

Мөн ОБЕГ-ын ГТТГ-ын гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, хошууч Х.Цэнд-Очир өнөөдөр мөрдөгдөж байгаа Галын аюулгүй байдлыг хангах эрх зүйн орчны мэдээллийг хүрэлцэн ирсэн барилгын компаниудад танилцууллаа.

МБҮА ТББ-ын Гүйцэтгэх захирал М.Энхбаатар нь “Барилга угсралтын улирал эхэлж байгаа цаг үед гишүүн компаниудынхаа дунд барилга байгууламжийн галын аюулгүй байдлаас хэрхэн урьдчилан сэргийлэх, яаж зөв төлөвлөх, өдөр тутмын ажилдаа хэрхэн анхаарал сэрэмжтэй байх талаар хууль эрх зүйн болоод мэргэжлийн байгууллагын зөвлөгөө, мэдээллийг өгөх үүднээс энэхүү сургалтыг зохион байгуулж байгааг онцолсон юм.

Мөн сургалтад МБҮА ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн Баганат Өргөө ХХК-ийн зүгээс БНСУ-ын Hyundai engineering Plastics Co Ltd-тай хамтран Монгол Улсад галын системд ашиглах галд тэсвэртэй С-PVC хоолойг нутагшуулахаар зорин ажиллаж байгаа талаарх мэдээллийг хүргэлээ.

Хавсралт үзэх