МБҮА ТББ НЬ БАРИЛГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ-ӨӨРЧЛӨЛТ-ШИНЭЧЛЭЛТ, ҮР ДҮНГИЙН ТАЛААР ИЛТГЭЛИЙГ СҮХБААТАР АЙМАГТ ТАВИЛАА

Монгол Улсад барилгын салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жил, Сүхбаатар аймагт барилгын байгууллага үүсэж хөгжсөний 60 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан тус аймагт “Барилгын салбарын зөвлөгөөн 2026” арга хэмжээ 2026.05.09-ны өдөр боллоо.

Тус арга хэмжээнд Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын яам, БХТ ТӨҮГ, МБҮА ТББ, МБНХ болоод бусад төр болоод төрийн бус байгууллагынхан оролцлоо.

Уг арга хэмжээнд МБҮА ТББ-ын Гүйцэтгэх захирал М.Энхбаатар барилгын салбарт Фидик-ийг нутагшуулахад хэрхэн ажиллаж байгаа талаар болоод сургалтын талаар Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн шинэ системийн бүтэц, зохицуулалт, хэрэгжилт-үр дүнгийн талаарх мэдээллийг салбарынханд хүргэлээ

Хавсралт үзэх