ФИДИКИЙН НЭР ТОМЬЁО ГАРЫН АВЛАГЫГ АНХ УДАА ХЭВЛҮҮЛЭН СУРГАЛТАД ХАМРАГДСАН ОРОЛЦОГЧИДДОО ГАРДУУЛЛАА

✅Олон Улсын Зөвлөх Инженерүүдийн Холбоо ФИДИК-ийн Түншлэгч гишүүн МБҮА ТББ нь ФИДИК-ийг Монгол Улсад төлөөлөн барилга, хот байгуулалтын салбарт гэрээг хэрэгжүүлэх, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, сурган чадавхжуулах ажлыг зохион байгуулж, салбарын үйл ажиллагаанд оролцогч хөрөнгө оруулагч, захиалагч, гүйцэтгэгч, зураг төсөл зохиогч нарын хоорондын харилцааг зохицуулж, эрх тэгш байдлыг хангаж, хамгаалан ажиллах үүргийн хүрээнд 2026.05.28-ны өдөр ээлжит сургалтаа зохион байгуулж байгаа МБҮА ТББ-ын Гүйцэтгэх захирал М.Энхбаатар онцолсон юм.

✅Олон Улсын Зөвлөх Инженерүүдийн Холбооноос эрхлэн гаргадаг ФИДИК-ийн саарал номны нэр томъёоны тодорхойлолтыг барилга, авто зам, дэд бүтцийн салбарынхандаа зориулан тэмдэглэлийн дэвтэр хэлбэрээр хэвлэн тарааж байгаа бөгөөд Дэлхийн банк болоод Азийн банкны санхүүжилтээр Монгол Улсад хэрэгжиж байгаа төслүүд бүгд ФИДИК-ийн гэрээний зарчмаар хэрэгжиж байгаа билээ.

✅Тус гэрээний дагуу төсөл хөтөлбөр хэрэгжих нь бүтээн байгуулалтын чанар сайжрах, хугацааг хянах, төслийн өртөг, үнэ нэмэгдэхгүй байх, оролцогч талуудын эрхийг тэгш хангах зэрэг олон давуу талуудтай төдийгүй Дэлхийн ихэнх улс оронд төслийн зөвлөх, ерөнхий гүйцэтгэгчтэй нэг хэлээр ярих үндсэн суурь тавигдах нөхцөл бүрдэж байгаа юм.

✅Өнөөдрийн сургалтыг МБҮА ТББ-ын дэргэдэх Барилга Дэд Бүтцийн Олон Улсын Арбитрын ЕНБ-ийн дарга, хуульч Э.Төгстөгөлдөр удирдан, Легал Линк Эм Эн ХХК-ийн хуульч Ж.Цолмон, МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын Олон улсын Арбиртын Арбитрч Б.Батсэлэнгэ нар ФИДИК-ийн жишиг гэрээний ялгаа, хэрхэн сонгох, өргөн хэрэглэгддэг улаан, шар мөнгөлөг гэрээнүүдийн онцлог, талуудын эрх үүргийн харилцааг бодит кейс, туршлагууд, хийгдсэн гэрээнүүд дээр тайлбарлан танилцууллаа.

✅Монгол Улсад Фидик-ийн гэрээг түгээн дэлгэрүүлэхэд гүн туслалцаа үзүүлж тус нэр томъёоны тодорхойлолт бүхий тэмдэглэлийн дэвтрийг бүтээхэд оролцсон МБҮА ТББ, Нэгдсэн төслийн удирдлагын газар ОНӨТҮГ, -ын нэр бүхий хуульч, эдийн засагч, инженерүүд, зөвлөхүүддээ гүн талархал илэрхийлье.

✅Уг дэвтэр нь өдөр тутмын үйл ажиллагаа, гэрээ эрх зүй боловсруулах, хийх явцад гарын дор байх төдийгүй бичиж тэмдэглэдэг хуудастай хийснээр инженерүүдэд ажлаа хийх, өөрийгөө боловсруулах бэлэн гарын авлага болж байгаагаараа онцлог юм.

Хавсралт үзэх