БАРИЛГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН БАРИЛГЫН НОРМ, ДҮРЭМ СТАНДАРТЫГ ХЭРЭГЛЭХ ЭРХЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХ ШААРДЛАГАТАЙ БАЙГАА ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО

МБҮА ТББ нь сар бүр салбарт ямар асуудлууд тулгамдаад байгаа, түүнийг хэрхэн шийдвэрлэх, гарц, шийдэл юу байгаа талаар санал солилцох “Өглөөний уулзалт”-ыг зохин байгуулж хэвшээд байгаа билээ. 2026.06.11-ны өдрийн уулзалтаар “Барилгын салбарын сүүлийн үеийн норм, норматив, стандарт, дүрмийн шинэчлэл, зураг төслийн магадлал” сэдвийн хүрээнд БХТ-ийн ТӨҮГ-ийн Барилга байгууламжийн норм, нормативын хэлтсийн дарга Д.Алтанхуяг, Зураг төслийн магадлал зохион байгуулах хэлтсийн дарга Г.Мөнхболд нар нь төрөөс барилгын салбарын талаарх баримтлах бодлого, хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа норм, норматив, 2026 онд батлуулахаар төлөвлөж буй томоохон нормуудын талаарх мэдээллийг танилцууллаа.

Тус уулзалтад МБҮА ТББ-ын гишүүн байгууллагууд болох NCD групп ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Хүрэлхүү, Монкон групп ХХК-ийн Ерөнхий инженер Х.Чинзориг, Таван Богд пропертиз ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Агваангэлэг, Эм Жи Эл И Эн Си ХХК-ийн захирал Б.Билгүүн, Макс Өргөө ХХК-ийн Ерөнхий архитектор Н.Уянга, Монгол Улсын гавьяат барилгачин Л.Шагдаррагчаа нар оролцож Монгол Улсад мөрдөгдөж буй барилга байгууламжийн норм, нормативыг бусад улс орны жишиг рүү ойртуулах, цаг үетэйгээ нийцүүлэн хурдан өөрчлөн, шинэчлэх, норм, нормативын давхардлыг арилгах, цаашлаад барилгын үйл ажиллагаанд олон улсын барилгын норм, дүрэм стандартыг хэрэглэх эрхзүйн орчныг сайжруулах шаардлагатай байгааг онцолцгоосон юм.

Видео үзэх

Хавсралт үзэх