МБҮА ТББ-ЫН ГИШҮҮН БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨЛӨӨЛЛҮҮД ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАГДЛАА

Монгол Улсад барилгын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх салбарын төлөөллүүдтэй уулзаж ойн баярын мэндчилгээ дэвшүүлэхээс гадна өнгөрсөн хугацаанд үр бүтээлтэй ажилласан хүмүүст төрийн одон медаль гардууллаа.

Улс эх орны эдийн засгийн өсөлт, нийгмийн хөгжил, иргэдийн амьдралын чанарыг сайжруулахад өндөр нөлөө үзүүлдэг барилгын салбарынхан өнгөрсөн 2025 онд барилга угсралт, их засварын ажлын гүйцэтгэл 11.7 их наяд төгрөгт хүрч, ДНБ-ийн 3.5 орчим хувийг бүрдүүлж, 100 мянга гаруй ажлын байрыг бий болгосон бөгөөд энэ өсөлтөд МБҮА ТББ болоод түүний Гишүүн байгууллагууд тодорхой үүрэг гүйцэтгэсэн билээ.

 Тийм ч учраас МБҮА ТББ-ын Гишүүн байгууллагууд болох

🎖️-Хөдөлмөрийн гавьяаны улааны тугийн одон-Цаст констракшн ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Баярцэцэг

🎖️Алтан гадас- Хьёндэ Элеватор Монгол ХХК-ийн Ерөнхий захирал Ч.Хишигбаатар

🎖️Алтан гадас -Бармон ХХК-ийн инженер Д.Ганбаатар

🎖️Алтан гадас-Бармон ХХК-ийн инженер Ж.Батсүх

🎖️Алтан гадас MSC пропертис ХХК-ийн инженжер Г.Ариунаа

🎖️Алтан гадас Заг ХХК-ийн инженер н. Оюунбат

🎖️Хөдөлмөрийн хүндэт медаль-УГГО ХХК-ийн захирал Т.Ууганбаяр нар шагнагдлаа.

Тус уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч нь Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг дэмжих зорилгоор “Ногоон нуур-1008” айлын орон сууцны төсөл болон “Солонго 1,2” орлогод нийцсэн орон сууцны 5002 айлын төслүүдийг хэрэгжүүлж эхэлсэн бол Улаанбаатар хотын ус хангамжийг сайжруулах чиглэлээр Мянганы сорилтын хоёр дахь компакт гэрээг байгуулж, Улаанбаатар хотын ус хангамжийн баруун эх үүсвэр, ус гүн цэвэршүүлэх болон хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрүүд, мөн БНХАУ-ын зээлээр Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжийг барих ажлуудыг эхлүүлж, энэ жилээс ашиглалтад орж эхлээд байна.

Мөн хууль эрх зүйн томоохон шинэчлэлийн хүрээнд Барилгын тухай хууль /Шинэчилсэн найруулга/, Хот байгуулалтын тухай хууль /Шинэчилсэн найруулга/, Орон сууцжуулалтын тухай, Орон сууцжуулалтын төрөлжсөн банкны анхдагч хуулиудын төсөл бүхий барилгын салбарын багц хуулийн төслүүдийг боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлэх гэж байгаа тухай Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан танилцууллаа.

Монгол Улсын бүтээн байгуулалт, хөгжил дэвшилд гар бие оролцож түүхийг бүтээлцсэн барилгачиддаа болон шагнал авсан Гишүүн байгууллагуудын хамт олон та бүхэндээ МБҮА ТББ-ын Ерөнхийлөгч Н.Баярсайхан, Удирдах зөвлөлийн гишүүд, гишүүд болоод Ажлын албаны зүгээс халуун баярыг хүргэе.

Хавсралт үзэх