ТҮНШЛЭГЧДИЙН ХАГАС ЖИЛИЙН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО

Монгол Улсад орчин цагийн барилгын салбарын 100 жилийн ой тун удахгүй болох гэж буйтай холбогдуулан барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг олгох үйл ажиллагааг зохион байгуулах чиг үүргийг хэрэгжүүлж буй Монголын Барилгын Үндэсний Ассоциаци ТББ нь Түншлэгч байгууллагын төлөөллүүд болох МБИХ ТББ, МБЗТЗХ ТББ, МБГБХ ТББ, ӨТМТҮХ ТББ, МБТХ ТББ, МБИГХ ТББ-ууд ээлжит хурлаа 2026.07.03-ны өдөр зохион байгууллаа.

☝️Хурлаар:

  • 2026 оны барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн хэлтсийн эхний хагас жилийн үйл ажиллагаа болоод санхүүгийн тайлан, төлөвлөгөөний биелэлттэй танилцаж хангалттай гэж дүгнэлээ.
  • Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх танилцуулга хийж, санал авах
  • 100 жилийн ой тохиолдуулахтай холбоотой төлөвлөгөөг танилцуулж холбогдох мэдээллийг өглөө.
  • Мөн тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага хөнгөвчлөгдсөнтэй холбогдуулан тусгай зөвшөөрөл гаргаж өгнө гэсэн хууль бус үйлдлүүд ихээр гарч буйг тайлбарлан холбогдох саналаа боловсруулан ХББОСЯ-руу явуулахаар боллоо.

Түүнээс гадна холбоо бүрийн төлөөллийг оролцуулсан хяналтын “Ажлын хэсэг”-ийг байгуулан барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг олгож байгаа үйл ажиллагаа хууль дүрэмд нийцэж байгаа эсэхэд хяналт тавих гэрээний үүргээ хэрэгжүүлэхээр тогтлоо

Хавсралт үзэх