✅Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн баригдах гэж буйтай холбогдуулан МБҮА ТББ нь салбарын мэргэжлийн холбоодуудын саналыг нэгтгэх хүрээнд Дэд ажлын хэсгийг байгуулан хуульд саналаа тусгуулахаар 2026.08.19-ны өдөр уулзалтыг зохион байгууллаа.
✅Уг ажлын хүрээнд МБҮА ТББ-ын Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Нэмэхбаатар, Дэд ерөнхийлөгч Б.Хүрэлхүү Гүйцэтгэх захирал М.Энхбаатар, УЗ-ийн Гишүүн Н.Цогтоо, Н.Агваангэлэг, гишүүн Эм Жи Эл И Эн Си ХХК -ийн Гүйцэтгэх захирал Б.Билгүүн, Гавъяат барилгачин Г.Мягмар, Б.Бямбажав нарын бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг хуулийн зохицуулалт, давхардал, хийдэл, ямар зөрчил байгаа талаар санал солилцож дахин саналуудаа нэгтгэх, нэг байр суурьтай байхыг чухалчлаад ойрын үед саналуудаа нэгтгэхээр тогтлоо.
✅Уг хуулийн шинэчлэлт, өөрчлөлтийн хүрээнд МБҮА ТББ-ын удирдлагууд удаа дараагийн уулзалт, хэлэлцүүлгийг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, салбарын төрийн бус байгууллагууд, УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц нартай санал солилцож өөрсдийн байр суурийг хүргэж ажилласаар байгаа билээ.
