БАРИЛГЫН ФАСАД, ДЭЭВЭР ЦОНХООР ЭРЧИМ ХҮЧИЙГ ҮЙЛДВЭРЛЭДЭГ БОЛСОН

✅НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал 2026.17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна.

✅Монгол Улс цөлжилт, газрын доройтолд өртөмтгий хуурай бүсийн орны хувьд энэ чиглэлийн олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, өөрийн туршлагыг хуваалцах, шинэлэг шийдлийг хэлэлцэх боломжийг бүрдүүлж байгаа ба уг хуралд МБҮА ТББ-ын гишүүн BIB Discovery Mongolia компани нь BIPV CdTe (кадми теллурид суурьтай нимгэн хальсан нарны зайн технологи) бүхий сэргээгдэх эрчим хүчнээс цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдэг ухаалаг шилэн фасадны төслөөрөө оролцож байгаа юм.

✅Монгол Улсад бүтээн байгуулалт өрнөхийн хирээр түүнийг дагаж эрчим хүчний хомсдол үүсэж буй нь нэн тэргүүнд шийдвэрлэх асуудал болоод байгаа ба яг ийм цаг үед BIB Discovery Mongolia компани нь барилгын гадаргууг зөвхөн өнгөлгөөний зориулалтаар ашиглах биш, өөрөө эрчим хүч үйлдвэрлэдэг дэд бүтэц болгон хувиргадаг технологийг хэрэглээнд нэвтрүүлэх, нутагшуулахаар ажиллаж буй нь олны анхаарлыг татаж байна.

✅COP17 бага хурлын хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байгуулагдсан ухаалаг эко ариун цэврийн байгууламжийн гадна фасадыг BIPV CdTe ухаалаг шилээр иж бүрэн бүрсэн нь эрчим хүчийг ямар ухаалагаар шийдвэрлэж, үйлдвэрлэж байгааг МБҮА ТББ-ын гишүүн байгууллагууддаа болон төсөл хэрэгжүүлэгч нарт танилцууллаа.

✅ Тухайлбал өнөөдөр барилгын фасад, дээвэр, цонхыг эрчим хүч үйлдвэрлэх зориулалтаар ашиглах боломжтой шийдлийг өргөн хүрээнд нэвтрүүлж чадвал нэмэлт газар ашиглахгүйгээр сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх боломжтой юм байн

Хавсралт үзэх