МБҮА ТББ нь барилгын төсөл хөгжүүлэгчид, гүйцэтгэгчид, гэрээлэгчид, архитектур, зураг төсөл зохиогчид, барилгын ханган нийлүүлэгчид, зөвлөх үйлчилгээний компаниуд, материал үйлдвэрлэгчид, үл хөдлөх хөрөнгийн борлуулалтын зэрэг 200 орчим гишүүн компаниудаас бүрдсэн том гэр бүл болоод байгаа ба өнөөдөр манай гишүүн компаниудын цаашаа ажил олгож, хамтран ажиллаж буй компаниудыг оруулаад тоон дүнгээр авч үзвэл 100,000 илүү мянган ажлын байрыг бид улсдаа бий болгож явна.
МБҮА ТББ гэх том айлыг Ажлын албаны 10 гаруй хүн нуруундаа үүрч явдаг бөгөөд 300 гаруй гишүүдээс бүрдсэн уг байгууллагыг галыг өрдөж, цайг нь чанаж, өдөр тутмын ажлыг цаг наргүй гүйцэтгэж байдаг хамт олны дундаас энэхүү 100 жилийн түүхэн хуудас эргэх мөчид МБҮА ТББ-ын Гүйцэтгэх захирал М.Энхбаатар Алтан гадас одонгоор тус байгуулагын Гишүүнчлэл, маркетинг, пи ар хариуцсан менежер Х.Намуун Хөдөлмөрийн хүндэт медалиар, Ажлын албаны хамт олон 100 жилийн медалиар тус тус шагнагдлаа.
