МБҮА ТББ-ын эхний хагас жилийн тайлан

 МБҮА ТББ нь салбарын мэргэжлийн, манлайлагч байгууллагын дараагийнхаа хөгжлийн шатны замнал руу түүчээлж, олон улсын Зөвлөх Инженерүүдийн Холбооны “Түншлэгч” гишүүний хувьд ФИДИК-ийн гэрээний номын орчуулгын эрх, хэвлэх эрхийг авч гэрээ эрх зүйн орчныг сайжруулах, норм норматив, стандартыг улам боловсронгүй болгох, хөдөлмөрийн зах зээлийн зохицуулалтын бодлого дээр ажиллах, Зүүн Өмнөд Азийн барилгын Гэрээлэгчдийн холбоо IFAWPCA-ийн Удирдах зөвлөлийн гишүүний хувьд Азийн улс орнуудын Гэрээлэгчдийн Ассоциацитай холбоо харилцаагаа гүнзгийрүүлэх, гишүүн байгууллагуудаа холбон, хамтран ажиллах тал дээр улам ихээр анхаарлаа хандуулан ажиллаж байна.

Энэ жил Монгол Улсад барилгын салбарын 100 жилийн ой тохиож буйтай холбогдуулан МБҮА ТББ-ын Ажлын алба нь үйл ажиллагааны төлөвлөгөөндөө гишүүдийнхээ саналыг илүү түлхүү сунгаж ажилласан бөгөөд та бүхэндээ 2026 оны эхний хагас жилийн тайлангаа хүргэхээр бэлдлээ.

Хавсралт үзэх