МБҮА ТББ-ын удирдлагууд Япон улсын Саппоро хотын дарга болон Хоккайдо мужийн бизнесийн төлөөллүүдтэй уулзалт хийлээ

✅МБҮА ТББ-ын Ерөнхийлөгч Н.Баярсайхан, Дэд Ерөнхийлөгч Б.Хүрэлхүү, Удирдах зөвлөлийн гишүүн Ш.Энхтөр, Б.Мөнхзолбоо, Ч.Баасанбаяр, Монкон групп ХХК, М СИ ЭС Проперти ХХК, Материал Импекс ХК, Ай Ди Си ХХК, Топ продакт ХХК, Өлзий Хаалга ХХК нарын гишүүн байгууллагуудын төлөөллүүдтэй Япон улсын Саппоро хотын дэд дарга Като Осамү, Хоккайдо мужийн дарга бизнесийн төлөөллүүдтэй бизнес уулзалтыг 2026.09.10-ны өдөр хийлээ.

✅Уулзалтаар МБҮА ТББ-ын Ерөнхийлөгч Н.Баярсайхан байгууллагынхаа гишүүн байгууллагуудын төлөөллүүд болоод үйл ажиллагаагаа танилцуулсан бол Япон улсын Саппоро хотын дэд дарга Като Осамү Саппоро хотын орон сууцны бодлогын тухай тус тус танилцууллаа.

✅Мөн Монгол Улсын барилгын салбар дахь хамгийн том төрийн бус байгууллага болох МБҮА ТББ-ын гишүүн компаниудтай Японы барилгын салбарынхан хамтын ажиллагаа тогтоох, үйл ажиллагаагаа өргөжүүлэх, бүтээн байгуулалт, хот төлөвлөлт, барилгын салбарын хөгжлийн туршлагаас харилцан суралцах, цаашдын хамтын ажиллагааны боломж бололцоог эрэлхийлэх тал дээр санал солилцлоо.

Хавсралт үзэх