✅Монголын Барилгын Үндэсний Ассоциаци (МБҮА ТББ) нь БНХАУ-ын Олон улсын Барилгын гэрээлэгчдийн Нийгэмлэг (CHINCA)-тай хамтран Улаанбаатар хотноо анх удаа “Монгол–Хятадын Барилга, Дэд Бүтцийн Хөрөнгө Оруулалтын Форум-2025” арга хэмжээг 2025.09.18-20-ны хооронд зохион байгуулах гэж байна.
✅Энэхүү арга хэмжээнд БНХАУ-ын талаас 150 гаруй барилга дэд бүтцийн салбарын тэргүүлэх компаниуд, үйлдвэр, бэлтгэн нийлүүлэгч байгууллагууд оролцож, улсынхаа барилга, дэд бүтцийн салбарын шинэ техник технологи, инновацийг танилцуулж хамтран ажиллах боломжийн талаар Монголын компаниудтай уулзаж танилцаж, ярилцах юм.
✅БНХАУ-ын Олон Улсын Гэрээлэгчдийн Холбоо (CHINСA)-ийн Ерөнхийлөгч Fang Quichen-тэй хоёр холбооны хамтын ажиллагааг улам өргөжүүлэх, хамтарсан бизнесийн форумыг зохион байгуулахаас гадна хоёр улсын Засгийн газрын хамтарсан бизнесийн форум, үзэсгэлэн яармагийг зохион байгуулах тал дээр олон удаагийн уулзалт, санал санаачилгыг гарган ажилласны үр дүнд тун удахгүй уг форумыг зохион байгуулахаар болоод байна.
✅ БНХАУ-ын Олон Улсын Гэрээлэгчдийн Холбоо (CHINCA) нь 1988 онд үүсгэн байгуулагдаж Хятадын олон улсын төслийн хөрөнгө оруулагчид, гүйцэтгэгчид, ханган нийлүүлэгч компаниудиас бүрдсэн үндэсний байгууллага бөгөөд одоогоор 1,300 гаруй гишүүнтэйгээс 60 гаруй гишүүд нь “Fortune Global 500”-д багтсан улсынхаа хамгийн том байгууллага юм.
Энэ удаагийн мэдээллээр та бүхэндээ уг арга хэмжээнд БНХАУ-ын үндэсний хэмжээний ямар компаниуд оролцох гэж байгаа тухай мэдээллийг цувралаар хүргэж байна.
🏢 CHINA RAILWAY SIGNAL & COMMUNICATION CO., LTD-ТӨМӨР ЗАМЫН ДОХИО, ХОЛБООНЫ ХХК,
Төрийн зөвлөлийн дэргэдэх Төрийн өмчит хөрөнгийн хяналт, удирдлагын комиссын (SASAC) харьяа томоохон төв аж ахуйн нэгж. Төмөр замын тээврийн хяналтын систем технологиор тэргүүлэгч, өндөр технологи бүхий аж үйлдвэрийн групп компани юм.
-Дэлхийн төмөр замын тээврийн хяналтын системээр хамгийн том нийлүүлэгч компани
-Зураг төсөл, судалгаа ба хөгжүүлэлт, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, инженерчлэлийн болон засвар үйлчилгээ үзүүлдэг
-Компанийн гүйцэтгэлийн үнэлгээнд гурван жил дараалан Төв аж ахуйн нэгжүүдийн “А зэрэглэл”-ээр үнэлэгдсэн
-Хятад–Тайландын төмөр зам, Унгар–Сербийн төмөр зам, ОХУ-ын Москва–Казань өндөр хурдны төмөр зам зэрэг 10 гаруй улс, бүс нутагт амжилттай төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн.
🏗️CHINA NORTH INDUSTRIES CORPORATION- ХЯТАДЫН ХОЙД АЖ ҮЙЛДВЭРИЙН КОРПОРАЦИ
40 жилийн өмнө байгуулагдсанаасаа хойш NORINCO нь үндэсний батлан хамгаалалт, аюулгүй байдал эдийн засаг, нийгмийн хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн харьяа ААНБ.
-Батлан хамгаалах бүтээгдэхүүн, газрын тос, ашигт малтмал, олон улсын инженерчлэл, тусгай зориулалтын иргэний бүтээгдэхүүн, стратегийн түвшинд холбогдох салбаруудад хөрөнгө оруулалт хийх чиглэлээр ажиллаж байна.
-NORINCO нь гадаадын газрын тос болон ашигт малтмалын нөөцийн хайгуул, олборлолт, үйлдвэрлэл, худалдааг идэвхтэй явуулдаг.
-2024 онд NORINCO нь нийт 219 тэрбум юанийн борлуулалтын орлого, гадаадын хөрөнгө оруулалтын нийт хэмжээ 23 тэрбум ам.доллар-ыг зарцуулсан.
-130 гаруй улстай эдийн засаг, худалдааны чиглэлээр харилцаа, холбоо тогтоосон бөгөөд олон улсын индексийн үзүүлэлтээр Хятадын томоохон олон улсын корпорациудын дунд дээгүүр байр эзэлж байна.
🏨CHINA MACHINERY ENGINEERING CORPORATION
1978 онд байгуулагдсан CMEC нь Хятадын анхны аж үйлдвэр, худалдааны корпораци бөгөөд олон улсын зах зээлд гарсан анхны хятадын гэрээлэгчдийн нэг юм. CMEC нь дэлхийн 100 орчим улс орон, бүс нутаг, Хятадын олон муж, хотуудад инженерийн бүтээн байгуулалт, үйлдвэрлэлийн хөгжилд томоохон амжилт гаргасан компани юм.
🚞BEIBEN TRUCKS GROUP CO., LTD-ХҮНД ДААЦЫН АЧААНЫ АВТОМАШИН ҮЙЛДВЭРЛЭГЧ КОМПАНИ
Хятадын дотоодын хүнд даацын ачааны автомашин үйлдвэрлэгч тэргүүлэх компаниудын нэг бөгөөд инженерийн зориулалтын машин, бензин ба дизель хөдөлгүүртэй хүнд даацын ачааны машин, трактор чиргүүл, усны болон түлшний цистерн, мод тээврийн машин зэрэг 20 гаруй жилийн туршлагатай компани. https://www.beiben-truc ks.com/
🏢SHAANXI CONSTRUCTION ENGINEERING GRCORPORATION ШАНЬСИ БАРИЛГЫН ИНЖЕНЕРИЙН ГРУПП КОРПОРАЦИ
Бүх төрлийн инженерийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, зураг төсөл, үйлдвэрлэл, менежментийг хэрэгжүүлэгч энэхүү компани нь 1955 оноос хойш үйл ажиллаа явуулж буй компани
– Дотоод, гадаадын инженерийн гүйцэтгэл
– Үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалт
– Үл хөдлөх хөрөнгө
– Тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл
– Материалын худалдаа, ашиглалт ба засвар үйлчилгээ
🏨SHANGHAI CONSTRUCTION GROUP-ШАНХАЙН БАРИЛГЫН ГРУПП
Хятадын олон хотуудын бүтээн байгуулалт, орчин үеийн шинэчлэлийн олон чухал төслүүдийг хэрэгжүүлсэн, барилгын салбарын тэргүүлэх компани. SCG нь барилгын салбарын бараг бүх чиглэлд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд нийгмийн бүхий л нөөц бололцоог интеграцчлан, нэгдсэн үйлчилгээ үзүүлэх бүрэн чадамжтай үндэсний хэмжээний томоохон компани юм. SCG нь 30 гаруй улс, бүс нутагт 100 орчим нэр хүндтэй барилга, дэд бүтцийн төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн олон улсын туршлагатай компани юм.
🚊KANPOR ELECTRICAL MACHINERY CO., LTD.
Генератор, бензин генератор, дизель генератор (цахилгаан үүсгүүр), усны насос зэрэг бүтээгдэхүүний мэргэжлийн үйлдвэрлэгч юм. Тус компанийн үйл ажиллагаа нь ISO9000 удирдлагын системийн загвараар зохион байгуулагддаг бөгөөд өндөр чанар, шинжлэх ухаан, инноваци, шинэ бүтээгдэхүүн боловсруулах, олон улсын зах зээлийг хөгжүүлэх бодлогын хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байна.
🚋CHINA RAILWAY NO.4 ENGINEERING GROUP CO., LTD-ТӨМӨР ЗАМ, ИНЖЕНЕРИНГ ГРУПП CO., LTD
Дэлхийн хамгийн том барилга, инженерийн гэрээлэгч компаниудын нэг бөгөөд тус компани нь Fortune Global 500 жагсаалтад 17 жил дараалан орж, 2022 онд 34-р байр, Хятадын 500 шилдэг компаниуд-ын дунд 5-р байр эзэлсэн. Зам гүүр, төмөр зам, туннель, метро, шугам сүлжээ, цахилгаан станц, өндөр хурдны төмөр зам, уурхайн машин механизм үйлдвэрлэл, ган бүтцийн үйлдвэрлэл, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, хурдны галт тэрэгний бүрдүүлэл зэрэг олон чиглэлд үйл ажиллагаагаа явуулдаг. CREC нь дэлхийн олон оронд, тэр дундаа Ази, Африк, Европ, Өмнөд Америк болон Атлантын бүсэд олон төсөл хэрэгжүүлсэн.
🚑LIUGONG MACHINERY CO., LTD-МАШИН МЕХАНИЗ
1958 онд үүсгэн байгуулагдсан LiuGong компани нь Хятадын хүнд даацын барилгын тоног төхөөрөмж үйлдвэрлэгч томоохон компани. 1966 онд Хятадад анхны орчин үеийн дугуйт ачигчийг танилцуулж, одоогоор 19 өөр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. 500 гаруй дилер, 180 орчим улсад, бүх дилерүүд LiuGong-оос сургалт авсан бөгөөд тэд Хэрэглэгчдийн хэрэгцээг хангах үйлчилгээг үзүүлдэг гэдгээрээ онцлогтой.
⛩️CHINA DESIGN GROUP
Huashe Design Group, 1960 онд байгуулагдсан, Хятадын тэргүүлэгч бүтэн процессыг хамарсан зөвлөх болон техникийн үйлчилгээний компани. Зөвлөх үйлчилгээ, зураг төсөл, хот байгуулалт болон орон нутгийн төлөвлөлтөд өндөр мэргэжлийн ур чадвартай бөгөөд дотоодын төслүүд төдийгүй АНУ, Европ, Африк, Ойрхи Дорнод орнуудад төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлсэн.






