Өвлийн улирал өнгөрч, урин хаврын сэрүүн салхи сэвэлзсэн энэ сайхан цаг мөчид XVII жарны “Элдэв эрдэмж” хэмээх модон могой жил 🐍 айлчлан ирж буйг тохиолдуулан, сар шинийн мэнд дэвшүүлье. 🌟

Эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн, элэг бүтэн аз жаргалтай сар шинэдээ сайхан шинэлээрэй. Ирж буй могой жилд гэр бүл, хамт олон өнө удаан оршин жаргаж, ажил үйлс тань өөдрөг дэвжин, өрнүүн их амжилтаар дүүрэн байх болтугай.✨

🤝Эв эеийг эрхэмлэсэн, элэгсэг дотно Монгол зан заншлаа дээдлэн, хүн бүрийн сэтгэл дүүрэн байх болтугай. 💖

🌙✨ САР ШИНЭДЭЭ САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ! 🎊

Хавсралт үзэх