Mэндчилгээ

МЭНДЧИЛГЭЭ-2026
Билгийн тооллын XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний мэндийг Төрийн болон төрийн бус байгууллагын удирдлагууд, бизнесийн харилцагч, хамтрагчид, Нийт гишүүн байгууллагын удирдлага, инженерүүддээ хүргэе.
Төр төвшин, түмэн олонд элбэг дэлбэгийг бэлэгддэг гал морин жилийг Монголчууд цаг эргэхийн дохио хэмээн бэлэгддэг бөгөөд барилгын салбарын 100 жилийн энэ онд тохиож буй нь бүтээн байгуулалтыг өрнүүлэгч салбарын хамт олонд минь таатай нөхцөл бүрдэнэ хэмээн итгэж байна.
Олноороо эв найрыг эрхэмлэж, элгэн садан шиг тэврэлцэж, Монголын Барилгын Үндэсний Ассоциаци байгууллагынхаа шинэ түүхийг хамтдаа зурж, өөрчлөлт, хөгжил дэвшлийг авчрахыг хүсэн ЗӨВ ЗҮГТ МАНЛАЙЛАН ажиллахыг ерөөж сар шинэдээ сайхан шинэлэхийг хүсэн ерөөе.

