МБҮА ТББ нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвтэй хамтран барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын тогтолцоог бэхжүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах, сургалтын дэд бүтцийг хөгжүүлэх, барилгын салбарын ажилчдын мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн өнөөгийн нөхцөл байдал, шалтгаан, зонхилж буй өвчлөлийн талаар тодорхойлох судалгааг хийж, статистик, тоон мэдээллийг сайжруулах, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр Олон улсын төсөл хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль эрх зүйн бодлого, техникийн зохицуулалт, стандартын орчныг боловсронгуй болгох хүрээнд хамтран ажиллахаар боллоо.
Уг арга хэмжээг 2026.04.08-ны өдөр зохион байгуулж ХАБЭМТ-ийн дарга Д.Нарансүх, МБҮА ТББ-ын Гүйцэтгэх захирал М.Энхбаатар нар гарын үсэг зурж албажууллаа.
МБҮА ТББ нь барилгын салбарын ХАБЭ сургалт хийх үүргийг хүлээн ажилладаг бөгөөд уг хамтын ажиллагааг эхлүүлснээр салбарын ХАБЭ-ийн сургалтыг тогтмол хийж, барилгын ажилчдын эрүүл мэнд, ажиллах орчны нөхцөл байдал, ажлын байрны осол эндэгдлийг бууруулах нөхцөл бий болох юм

