✅МБҮА ТББ нь салбартаа түүчээлж, хөрөнгө оруулж улсынхаа хөгжил цэцэглэлтэд ихээхэн хувь нэмэр оруулдаг томоохон мэргэжлийн холбоо болохын хувьд барилгын зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал үл хөдлөх хөрөнгийн хөгжүүлэгч, төсөл хэрэгжүүлэгч, гүйцэтгэгч, ханган нийлүүлэгч, зураг төсөл, банк санхүүгийн байгууллагуудын хоорондын хамтын ажиллагаа, уялдаа, тулгарч байгаа бэрхшээл, түүнийг хэрхэн даван гарах шийдэл, гарц гаргалааг сонсох, салбарын нэгдсэн судалгаа мэдээ, мэдээллийг хүргэх “CONSTRUCTION MARKET–2026” форумыг 2026.04.22-ны өдөр зохион байгууллаа.
✅Уг арга хэмжээ нь Монгол Улсад барилгын салбар үүсч хөгжсөний 100 жилийн ойг угтан хийж буй томоохон цуврал эвентүүдийн нэг бөгөөд бизнесийн үйл ажиллагааг дэмжих, зах зээлд буй саадыг арилгах, даван туулах хүрээнд төрийн бодлогыг чиглэлүүлэх, санхүүгийн байгууллагуудын дэмжлэг, ногоон барилга руу шилжих нөхцөл бололцоо, компаниудын бэлэн байдал, шалгуур нөхцөл зэрэг олон талаас мэргэжлийн байгууллагууд, экспертүүдийн хамтын зөвлөгөөн, хэлэлцүүлэг боллоо.
📌Тус форумын арга хэмжээг нээж МБҮА ТББ-ын Ерөнхийлөгч Н.Баярсайхан:
✅…Construction Market Forum хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Энэ форумыг бид зүгээр нэг хэлэлцүүлэг биш, салбарыг чиглүүлэх манлайлагч форум болгох зорилготой. ✅Өнөөдөр манайд форум, хэлэлцүүлэг олон байна. Гэхдээ:
– Шийдвэр гардаггүй
– Үр дүн тодорхойгүй
– Хариуцлага үлддэггүй байдал ажиглагдаж байна.
✅Иймээс энэ форум нь
– Нэгдсэн байр суурь
– Бодлогын санал
– Хамтын шийдэл гаргах зорилготой.
📌Мөн бид энэ форумын төгсгөлд дараах бодит үр дүн гаргана.
1.Салбарын байр суурь
2.Засгийн газарт өгөх санал
3.Салбарын дотоод зорилт
✅Өнөөдөр бидний өмнө байгаа хамгийн том сорилт бол санхүүжилт биш, зах зээл биш —системийн асуудал болоод байна. Ялангуяа зөвшөөрлийн тогтолцоо салбарын хамгийн том bottleneck буюу гацдаг цэг болж байна.
🌏Дэлхийн туршлага нэг зүйлийг харуулж байна:
зөвшөөрлийг хурдан болгодог зүйл нь хүн биш — систем.
✅Энэ процессийг хүнээс биш — хугацаанаас хамаардаг автоматжуулсан систем болгосон байна. Асуудал нь хуульд биш — системд байдаг.
✅Засгийн газрын зүгээс энэ чиглэлд шинэчлэл эхлүүлж байгаа нь бидэнд шинэ боломж юм. МБҮА энэ бодлогыг дэмжиж, хэрэгжилтэд оролцож ажиллах болно.
✅Мөн бид нэг зүйлийг ойлгох ёстой. Өнөөдрийн барилгын салбар зөвхөн бетон, арматурын тухай ойлголт биш.
-технологи
-чанар
-стандарт зэрэг иж бүрэн инженерийн системийн нийлбэрийн тухай ойлголт юмаа. 📌СТАНДАРТ ГЭДЭГ БОЛ зөвхөн төрөөс тавьдаг шаардлага бишээ. 🤝⚖️Энэ бол салбар өөрөө хамтдаа тогтоож, хамтдаа мөрдөж, хамтдаа хамгаалдаг ҮНЭТ ЗҮЙЛ юм.
☝️Эцэст нь, Бид зөвхөн ярьдаг салбар биш —хийдэг салбар байх ёстой.
✅Салбарын асуудлыг хамгийн сайн мэддэг нь —бид өөрсдөө. Иймээс бид зөвхөн шаардлага тавьдаг биш — шийдэл гаргаж, хэрэгжүүлдэг оролцогч байх ёстой.
☝️Тэгвэл бид яах ёстой вэ?
✅Нэгдүгээрт — АСУУДЛЫГ ЗӨВ ТОДОРХОЙЛНО.
Гацдаг цэгүүдийг баримт, тоонд тулгуурлан нэг ойлголтод хүргэнэ.
✅Хоёрдугаарт — ШИЙДЛИЙГ БОЛОВСРУУЛНА
Асуудал бүр дээр: ямар шийдэл, ямар хугацаанд, ямар өөрчлөлт гарах гэдгийг тодорхой болгоно.
✅Гуравдугаарт — ХЭРЭГЖҮҮЛЭХИЙН төлөө ажиллана.
📌Шийдэл зөвхөн санал биш —хэрэгждэг байх ёстой.See less











