УИХ-ЫН ГИШҮҮН, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙД Э.БАТ-АМГАЛАН БОЛОН ХОЛБОГДОХ УДИРДЛАГУУД МБҮА ТББ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАЖ, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛЭЭР САНАЛ СОЛИЛЦЛОО

(2026.06.04) Өнөөдөр УИХ-ын гишүүн, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам сайд Э.Бат-Амгалан Монголын Барилгын Үндэсний Ассоциаци ТББ-ын үйл ажиллагаатай танилцах, цаашдын хамтын ажиллагааны бодлого чиглэлийг тодорхойлох уулзалтыг хийлээ.

Уулзалтанд ХББОСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга М.Баяраа, ХББОСЯ-ны Орон тооны бус зөвлөх Д.Энхбаяр, ХББОСЯ-ны Орон тооны бус зөвлөх М.Одгэрэл, ХББОС-ын Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Бат-Эрдэнэ, ХББОСЯ-ны ББМҮБХЗГ-ын дарга Э.Мөнхтөр нар оролцсон бол МБҮА ТББ-ын зүгээс Ерөнхийлөгч Н.Баярсайхан, Дэд ерөнхийлөгч Б.Хүрэлхүү, Д.Энхтөр, Удирдах зөвлөлийн гишүүн М.Батболд, Ш.Үнэнбат, Ч.Дарханбаатар, Гүйцэтгэх захирал М.Энхбаатар нар байлцлаа.

Өнөөдрийн энэхүү уулзалтыг 2 тал зөвхөн танилцах төдий бус, салбарын тулгамдсан асуудлуудын талаар нэгдсэн ойлголтод хүрч, төр–хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бодит үр дүнд чиглүүлэх, цаашдын хамтын ажиллагааны чиглэл, боломжийг хамтдаа тодорхойлох зорилготой уулзалт болж өнгөрлөө.

✅Уулзалтын эхэнд, Ассоциаци нь өнгөрсөн 18 жилийн хугацаанд салбарын бодлого, бизнесийн орчныг сайжруулах, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, төр–хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлд идэвхтэй ажиллаж ирсэн бөгөөд цаашид бодлогын шинэчлэл, хэрэгжилтийн түвшинд яамтай нягт хамтран ажиллахад бэлэн байгаагаа МБҮА ТББ-ын Ерөнхийлөгч Н.Баярсайхан онцоллоо.

✅Хот байгуулалт, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан МБҮА ТББ бол манай салбарын тэргүүлэх мэргэжлийн төрийн бус байгууллага бөгөөд МБҮА ТББ-ын үүсгэн байгуулагчид, гишүүн аж ахуйн нэгжүүд 2000 оноос хойшхи өнөөдрийн Улаанбаатар хотын барилгын хөгжлийг авч явж буйг дурдаад Засгийн газар, яамны зүгээс хийж хэрэгжүүлж буй хууль эрх зүйн шинэчлэл, цаашид хэрэгжүүлэхээр зорьж буй бодлого үйл ажиллагааны чиглэлээр товч мэдээлэл өгөөд энэхүү эрх зүйн шинэчлэл, бодлого үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ салбарын мэргэжлийн байгууллагуудтай тэр дундаа салбарын тэргүүлэх мэргэжлийн холбоо Монголын Барилгын Үндэсний Ассоциаци ТББ хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

✅Ажлын албаны гүйцэтгэх захирал М.Энхбаатар байгууллагын үйл ажиллагаа, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудын талаар товч мэдээлэл өгсний дараа ойрын хугацаанд Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам-тай хамтран хэрэгжүүлэх, шийдвэрлэх шаардлагатай тулгамдсан асуудлын талаар Ерөнхийлөгч Н.Баярсайхан, Дэд ерөнхийлөгч Б.Хүрэлхүү, Удирдах зөвлөлийн гишүүн М.Батболд, Ч.Дарханбаатар нар МБҮА ТББ-ын төлөөллийг Сайдын зөвлөл, Норм нормативын сангийн удирдах зөвлөл, Шинжлэх ухаан технологийн зөвлөлийн бүрэлдэхүүнд оруулах, Салбарын норм норматив, стандарт дүрмийг шинэчлэх, ногоон технологи, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх, барилгын чанар аюулгүй байдлыг сайжруулах, барилгын ажил эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрөл, техникийн нөхцөл олголтыг бүрэн цахимжуулах зэрэг асуудлаар өөрсдийн санал, шийдлээ танилцуулж, энэхүү асуудлуудыг шийдвэрлэхэд ХББОСЯ-тай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

✅Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан МБҮА ТББ-ын төлөөллийг сайдын зөвлөл, норм нормативын сангийн удирдах зөвлөл, шинжлэх ухаан технологийн зөвлөлд оруулахыг бүрэн дэмжиж буйгаа илэрхийлээд та бүхний тавьж буй саналуудыг ажил хэрэг болгох тал дээр бүхий л талаар дэмжин тэр дундаа барилгын салбарын норм норматив, стандартыг шинэчлэх, шинэээр боловсруулахад МБҮА тэргүүтэй түншлэлийн санал санаачлагын дэмжих, зөвшөөрөл, зураг төслийн магадлал зэрэг салбарын үйл ажиллагааг цахимжуулахад танай байгууллагатай хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ. Энэ бүгдийг ажил хэрэг болгохын тулд энэ мэт ажил хэрэгч уулзалтуудыг тогтмол хийж байх хэрэгтэй бөгөөд энэ тал дээр манай яам бүрэн нээлттэй байх болно. Манай яамны зүгээс хийхээр зорьж эрх зүйн шинэчлэл, бодлогыг дэмжиж ажиллахыг хүслээ.

Хавсралт үзэх