МБҮА ТББ нь барилгын төсөл хөгжүүлэгчид, гүйцэтгэгчид, гэрээлэгчид, архитектур, зураг төсөл зохиогчид, барилгын ханган нийлүүлэгчид, зөвлөх үйлчилгээний компаниуд, материал үйлдвэрлэгчид, үл хөдлөх хөрөнгийн борлуулалтын зэрэг 200 орчим гишүүн компаниудаас бүрдсэн том гэр бүл болоод байгаа ба өнөөдөр манай гишүүн компаниудын цаашаа ажил олгож, хамтран ажиллаж буй компаниудыг оруулаад тоон дүнгээр авч үзвэл 100,000 илүү мянган ажлын байрыг бид улсдаа бий болгож явна. Ингээд та бүхэндээ МБҮА ТББ-иас төрсөн, алдартнуудаа танилцуулж байна.
🎖️ ГАВЬЯАТ БАРИЛГАЧИД:
1. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат барилгачин Жигүүр гранд групп ХХК-ийн ТУЗ-ын дарга Д.Баттөр
2. Гавьяат барилгачин Цаст групп ХХК-ийн ТУЗ-ын дарга Н.Баярсайхан
3. Гавьяат барилгачин Заг групп ХХК-ийн Ерөнхий захирал Б.Нэмэхбаатар
4. Гавьяат барилгачин ЧММ ХХК-ийн Ерөнхий захирал Х.Чинбат
5. Гавьяат барилгачин Ти энд жи ХХК-ийн Ерөнхий захирал Н.Цогтоо
6. Гавьяат барилгачин Түм арвижих ХХК-ийн Ерөнхий захирал Б.Болд
7. Гавьяат барилгачин Эс ди инженеринг энд констракшн ХХК-ийн Ерөнхий захирал Д.Баасансүрэн
8. Гавьяат барилгачин Батс-Өргөө ХХК-ийн Ерөнхий захирал Ж.Батсайхан
9. Гавьяат барилгачин Баганат-Өргөө ХХК-ий Ерөнхий захирал О.Батсайхан
10. Гавьяат барилгачин Хар чонот ХХК-ийн Ерөнхий захирал Д.Баянцагаан
11. Гавьяат барилгачин Их модун ХХК-ийн захирал Б.Цогтсэргэлэн
12. Гавьяат барилгачин Нутгийн буян групп ХХК-ийн Ерөнхий захирал Л.Бат-Орших
13. Гавьяат барилгачин Хурд групп ХХК-ийн инженер М.Хүрэлбаатар
14. Гавьяат барилгачин МБҮА ТББ-ын Ажлын албаны зөвлөх Г.Лосол
15. Гавьяат барилгачин Химон констракшн ХХК-ийн Ерөнхий захирал Ш.Энхтөр
🎖️АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН:
16. Аж үйлдвэрийн гавьяат ажилтан-Макс групп ХХК-ийн Ерөнхий захирал Д.Цэрэнжигмэд
17. Аж үйлдвэрийн гавьяат ажилтан-Монгол базальт ХК-ийн ТУЗ-ын дарга Б.Ариунболд
18. Аж үйлдвэрийн гавьяат ажилтан-Эфэс констракшн ХХК-ийн зөвлөх С.Мөнхбат
19. Аж үйлдвэрийн гавьяат ажилтан М си эс проперти ХХК-ийн захирал Б.Даваа-Очир
🎖️ГАВЬЯАТ ТЭЭВЭРЧИН
20. Гавьяат тээвэрчин Болд ХХК-ийн захирал Х.Болдбаатар
