ХОТЫН ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХ БАРИЛГАЧИН ХУДАЛДААНЫ ТӨВ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Улаанбаатар хотын баруун захад байрлах барилгын материалын хамгийн том БАРИЛГАЧИН худалдааны төв өнөөдөр (2022.12.08) нээлтээ хийлээ. Уг худалдааны төвийг нээснээр:

✅ МУ-ын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлого, БХБЯ-аас баримталж буй барилгын материалын ханган нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, бодлогыг хэрэгжүүлэх

✅ Нийслэлийн авто замын төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах зорилтыг дэмжих

✅ Бизнес эрхлэгчдийн ажлын байрыг нэмэгдүүлэх, бизнесийн орчны таатай байдлыг бий болгох томоохон ач холбогдолтой юм.

Түүнээс гадна тус худалдааны төв нээгдсэнээр хотын баруун бүсийг хангаад зогсохгүй, баруун чиглэлийн 5 аймгийг барилгын материалын бүтээгдэхүүнээр хангаж, хотын төвлөрөл, түгжрэлийг бууруулахад томоохон хувь нэмрээ оруулж буй юм.

            Уг Барилгачин худалдааны төвийг МБҮА ТББ-ын УЗГишүүн “БАРИЛГА МН” ХХК-ийн захирал Г.Батсүх бүтээн байгуулсан бөгөөд нээлтийн арга хэмжээнд БХБЯ, Барилгын хөгжлийн төв ТӨҮГ, барилгын салбарын төрийн бус байгууллагын төлөөллүүдээс гадна МБҮА ТББ-ын Гүйцэтгэх Захирал Л.Хулан нар оролцож үг хэлэхээс гадна нийт Гишүүн байгууллагын төлөөллүүд оролцож баяр хүргэлээ.

Хавсралт үзэх