МБҮА ТББ-ЫН 2023 ОНЫ ЕРӨНХИЙЛӨГЧДИЙН ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ АНХДУГААР ХУРЛААР ШИЙДВЭРЛЭХ АСУУДЛУУДАА ХЭЛЭЛЦЭЖ ТОГТЛОО

МБҮА ТББ-ын 2023 оны Ерөнхийлөгчдийн зөвлөлийн Ээлжит Анхдугаар хурал нь 2023.02.03-ны өдрийн 14:00 цагт МН Тауэрын МБҮА ТББ-ын Ажлын албаны 806 тоот Хурлын зааланд боллоо.

Хурлаар МБҮА ТББ-ын Ерөнхийлөгч Н.Баярсайхан нь 2022 оны III, IV улиралд хийгдсэн ажлын танилцуулгыг хийсэн бол Гүйцэтгэх захирал Л.Хулан нь Ерөнхийлөгчийн чиглэл өгсний дагуу  МБҮА ТББ-ын хуучин болно шинэ бүтэц, зохион байгуулалтын талаар танилцуулав. Уг бүтэцтэй холбоотой асуудлыг Ерөнхийлөгчдийн зөвлөлийн хурлаар бус харин Удирдах зөвлөлийн хурлаар оруулж танилцуулахаар шийдвэрлэв.  

Мөн МБҮА ТББ-ын 2023 оны УЗ-ын Анхдугаар хурлыг 2023.02.10-ны өдөр хийхээр товлосонтой холбогдуулан хурлаар хэлэлцэгдэх асуудлуудтай танилцаж, УЗ-ын Гишүүдээс саналыг авахаар тогтлоо.

Харин МБҮА ТББ-ын дэргэдэх БЭЭЗ-ийн Тэргүүн, Дэд ерөнхийлөгч Б.Чимэгцэцэг нь Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөлөөс МБҮА ТББ-ын дүрэмд өөрчлөлт оруулж ёс зүйн хэм хэмжээг зохицуулах зохицуулалтыг хийх саналыг танилцууллаа.

Хурлын дараагийн асуудал нь “Үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалтын сангийн тухай” хуулийн төслийг боловсруулах “Ажлын хэсэг”-ийг байгуулах эсэх дээр санал авснаас Ерөнхийлөгчдийн зөвлөлийн гишүүд дэмжиж МБҮА ТББ-ын 2023 оны УЗ-ын Анхдугаар хурлаар оруулж танилцуулахаар шийдвэрлэв.  

0a96b4e7c06dab86f09cdaa40e89e6af.pdf