МБҮА ТББ-ЫН ГИШҮҮДИЙГ БНТУ ДАХЬ ЭЛЧИН САЙД Г.МӨНХБАЯР ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

✅БНТУ-д жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “TURKEY BUILD-2025” барилга, барилгын материал, шинэ дэвшилтэт техник технологийн үзэсгэлэн яармагт МБҮА ТББ туршлага судлуулах, сургалт арга хэмжээнд хамруулах, хамтын ажиллагааны боломж бололцоог эрэлхийлэх хүрээнд 20 гаруй Гишүүн байгууллагын төлөөллүүдийн хамт айлчилж байна.

✅МБҮА ТББ-ын Гүйцэтгэх захирал Г.Батсүх болоод Гишүүн байгууллагуудын 20 гаруй төлөөллүүдийг Монгол Улсаас БНТУ-д суугаа Элчин сайд Г.Мөнхбаяр хүлээн авч уулзан санал бодлоо солилцохоос гадна Турк Улсад нэр хүнд бүхий барилгын салбарынхантай холбоо тогтоох, уулзалт хийхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.

✅Уг арга хэмжээний үеэр Монгол Улсын барилгын салбараас төлөөлөн ирж үзэсгэлэн яармагт оролцож буй МБҮА ТББ-ын Гүйцэтгэх захирал Г.Батсүхээс Монгол Улсын барилгын салбарын өнөөгийн нөхцөл байдал, бүтээн байгуулалтын талаар Бүгд Найрамдах Турк Улсын төв телевиз ярилцлага авлаа.

Хавсралт үзэх