
2009
Орон сууц, барилга
Сүхбаатар дүүргийн 1-р хороонд үйлчилгээтэй орон сууцны зориулалттай тус бүр 17 давхар бүхий 2 блокоос бүрдэх тансаг зэрэглэлийн “220К Резиденс” барилга.
МОНГОЛЫН БАРИЛГЫН ҮНДЭСНИЙ АССОЦИАЦИ
МБҮА · БАЙГУУЛЛАГЫН ТАНИЛЦУУЛГА
Улаанбаатар
ТАНИЛЦУУЛГА
“Макс Групп”-ын бизнесийн үйл ажиллагаа өргөжиж тэлэхийн хирээр Монгол улсын хөгжил дэвшил болон бүтээн байгуулалтанд дорвитой хувь нэмэр оруулах зорилготойгоор 2006 оны 2 дугаар сард барилга угсралтын “Макс Өргөө” ХХК-ийг байгуулсан.
Үүсгэн байгуулагдсанаас хойш 15 жилийн хугацаанд тус компани барилгын салбарын тэргүүлэгчдийн нэг болж, Их хотын бүтээн байгуулалт, өнгө үзэмжид нэмэр болохуйц олон төслийг амжилттай хэрэгжүүлсэн билээ. Бид бүтээн байгуулалтаа нийт давхраар нь тооцвол 392 давхар, нийт 293.500 м2 болж байна.
Манай компани нийт 223 гаруй ажилтан, албан хаагчидтайгаас 40% нь бакалавр болон түүнээс дээш дээд боловсролтой инженер менежерүүд, 60% нь техник мэргэжлийн боловсролтой дадлага туршлагатай ажилтнууд байдаг.
Бид өөрийн үйл ажиллагаандаа Европын болон олон улсын жишигт хүрсэн дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэн хэрэглэгчиддээ ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ, ТОХИЛОГ барилгыг хүлээлгэн өгөхөөр чармайн ажиллаж байна.
МЭРГЭЖЛИЙН ЧИГЛЭЛ
БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ

2009
Сүхбаатар дүүргийн 1-р хороонд үйлчилгээтэй орон сууцны зориулалттай тус бүр 17 давхар бүхий 2 блокоос бүрдэх тансаг зэрэглэлийн “220К Резиденс” барилга.

2016
"Холидэй Инн" зочид буудал нь "Интерконтиненталь Хотэлс Групп"-ийн сүлжээ буудлуудын нэг юм. "Интерконтиненталь Хотэлс Групп" нь дэлхийн 100 гаруй оронд 12 брэндийн 5099 сүлжээ зочид буудалтай, нийт 754,265 зочид буудлын өрөөтэй ажээ. 2015 оны зургадугаар сард анхлан “Макс” групп нь "Интерконтиненталь Хотэлс групп"-ыг сонгон хамтран ажиллах гэрээг үзэглэж байсан бол өнөөдөр Чингэлтэй дүүрэгт байрлах 20 давхар 169 өрөөтэй “Холидэй Инн” Улаанбаатар зочид буудлыг дэлхийд танигдсан брэнд стандартынх нь дагуу барьж, үйл ажиллагаагаа явуулж байна.