
2021
Баганат-Өргөө хороолол
Баганат өргөө хороолол
МОНГОЛЫН БАРИЛГЫН ҮНДЭСНИЙ АССОЦИАЦИ
МБҮА · БАЙГУУЛЛАГЫН ТАНИЛЦУУЛГА
Улаанбаатар
ТАНИЛЦУУЛГА
Баганат Өргөө ХХК-нь 1998 оноос үйл ажиллагаагаа явуулж байгаа барилгын ууган компаниудын нэг билээ. Барилга угсралт, материал үйлдвэрлэл, зураг төсөв, гадаад дотоод худалдаа зэрэг барилгын салбартай холбогдсон үйл ажиллагааг тогтмол явуулдаг. Жилдээ 5-6 төсөл дээр ажиллаж, барилгын онцлогоос хамаарч 1-3 жилийн хугацаанд бүрэн дуусгаж ашиглалтанд өгдөг. Нийт баригдсан барилга, угсралтын тоо хэмжээ 100 гарсан ба тэдгээрийн
засвар үйлчилгээ, арчилгааг байнга хариуцан ажиллаж байна. Нийт барилгын удирдах шатны мэргэшсэн 40 гаруй инженер, мэргэжлийн ажилтантай ажиллаж байна. Бидний хэрэгжүүлсэн барилга угсралтын ажлуудыг Монгол Улсын Засгийн Газар, Барилга Хот Байгуулалтын яам, мэргэжлийн холбоодоос үнэлэн “БАРИЛГА УГСРАЛТЫНШИЛДЭГ АЖ АХУЙН НЭГЖ” шагналаар 2010, 2013, 2014, 2019 онд шагнагдсан салбартаа тэргүүлэгч компани юм. Бид эх орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулагч, нийгмийн хариуцлагаараа тэргүүлэгч, хэрэглэгч, үйлчлүүлэгчдийнхээ найдвартай түнш байх эрхэм зорилгыг өдөр тутмын ажилдаа гол номлол болгон ажилласаар байна. 2013 оноос “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны чиг хандлага”-ын хэсэг болох ГХДТ-ийн төслийг хэрэгжүүлэн ард иргэдийн амьдрах нөхцлийг дээшлүүлэн, Улаанбаатар хотын зүүн бүсийн өнгө төрхийг сайжруулж, үндэсний компани анх удаа иж бүрэн хороололыг төлөвлөн хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
МЭРГЭЖЛИЙН ЧИГЛЭЛ
БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ

2021
Баганат өргөө хороолол
2025
16 давхар барилгын угсралт
2025