ХАБ-ЫН ЭЭЛЖИТ СУРГАЛТ БОЛЛОО

МБҮА-ийн дэргэдэх ХАБ клуб “Аж ахуйн нэгж байгууллагын ХАБЭА-ын ажилтны сургалт”-ыг хөтөлбөрийн дагуу 2015.11.27-нд Ассоциацын байранд зохион байгууллаа.

Сургалтыг МБҮА-ийн ХАБ клубын тэргүүн А.Цэрэнтогтох, МБҮА-ийн ХАБ клубын УЗ-ийн гишүүн, барилгын зөвлөх инженер Н.Даваажав, МУ-ын галын зөвлөх инженер Ж.Нямдорж нар ХАБЭА-гийн менежментийн систем, барилгын ажлын үед мөрдөгдөх нийтлэг журам, Хөдөлмөрийн нөхцөл, хөдөлмөрийн эрүүл ахуй, өндрийн аюулгүй ажиллагаа, үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчлөл, түүнийг бууруулах арга хэмжээ, галын аюулгүй байдал, гамшгаас хамгаалах, онцгой байдлын үед ажиллах журам зэрэг сэдвээр салбарын ХАБ-ийн инженер, мэргэжилтнүүдэд сургалт явууллаа.