МОНГОЛЫН БАРИЛГЫН ҮНДЭСНИЙ АССОЦИАЦИ
Бидний тухай
Бидний чиглэл
Эрхэм зорилго
Алсын хараа
Үндсэн үйл ажиллагаа
01
Бодлого, эрх зүйн шинэчлэл
02
Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа
03
Салбарын чадавх, технологи
04
Зах зээл, хөрөнгө оруулалт
Ерөнхийлөгчийн мэндчилгээ
Нямрагчаагийн Баярсайхан
Эрхэм хүндэт барилгачид, архитекторууд, инженерүүд, эрдэмтэн судлаачид, үйлдвэрлэгчид, хөрөнгө оруулагчид, салбарын нийт хамт олон та бүхэнд Монгол Улсад орчин цагийн барилгын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Монголын Барилгын Үндэсний Ассоциаци ТББ-ын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн баярын мэндчилгээ өргөн дэвшүүлье.
МБҮА ТББ нь гишүүдийнхээ нийтлэг эрх ашгийг төлөөлөхийн зэрэгцээ салбарын шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулах зорилготой түүчээлэгч байгууллага болоод байна.
Өнгөрсөн 100 жилийн салбарын амжилтыг үе үеийн барилгачдын босгосон бүтээн байгуулалт, бэлтгэсэн хүний нөөцөөр хэмжих бөгөөд ирэх 100 жилийн амжилтыг Монгол хүн ямар орчинд, хэр чанартай амьдарч байгаагаар төдийгүй Монголын инженерүүд, компаниудын ур чадвар дэлхийн хаана үнэлэгдэж, өрсөлдөж байгаагаар хэмжих болно.
Өнгөрсөн зуунд хийж бүтээснээ хүндэтгэж, ирэх зуунаа хамтдаа бүтээцгээе.
Монголын барилгын салбарын үе үеийн ахмадууд, нийт барилгачид, инженер, техникийн ажилтнууд, үйлдвэрлэгчид, хөрөнгө оруулагчид, тэдний гэр бүлд 100 жилийн ойн баярын мэнд хүргэж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.