АССОЦИАЦИЙН САЛБАР ЗӨВЛӨЛИЙГ ОРОН НУТАГТ БАЙГУУЛЖ ЭХЭЛЛЭЭ

✅Тус ажлын хүрээнд 21 аймагт салбар зөвлөлийг байгуулж, орон нутгийн барилгын компаниуд, мэргэжилтнүүдийг нэгтгэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилго тавин ажиллаж байна.

Салбар зөвлөлүүд нь тухайн аймаг, орон нутгийн барилгын компаниудын эрх ашгийг хамгаалах, барилгын салбарын хөгжлийг дэмжих, шинэ технологи, стандартыг нэвтрүүлэх, боловсон хүчний чадавхыг сайжруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулах юм.

Монголын Барилгын Үндэсний Ассоциаци ТББ нь салбар, зөвлөлүүдийнхээ үйл ажиллагааг идэвхжүүлж, салбарын хөгжлийг дэмжихэд дараах ажлуудыг төлөвлөж байна:

✍️ Сургалт, зөвлөгөөн: Барилгын салбарын хууль, эрхзүй, стандартын талаарх мэдээллийг түгээх, орон нутгийн мэргэжилтнүүдийг сургах

✍️Туршлага солилцоо: Барилгын салбарын шилдэг компаниуд, мэргэжилтнүүдийг хамруулсан уулзалт, арга хэмжээ зохион байгуулах

✍️ Төслүүд, хөрөнгө оруулалт: Орон нутгийн барилгын салбарт хэрэгжих төслүүдийг дэмжих, гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг татах

✍️ Шударга өрсөлдөөн, стандартын хяналт: Барилгын салбарт шударга өрсөлдөөнийг бий болгож, стандартын хэрэгжилтийг сайжруулах

Салбар зөвлөлүүдийн үйл ажиллагааг тогтвортой явуулахын тулд МБҮА ТББ нь орон нутгийн төрийн байгууллагууд, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах бөгөөд салбарын хөгжлийг эрчимжүүлэх бодлого хэрэгжүүлнэ.

Монголын Барилгын Үндэсний Ассоциаци ТББ нь орон нутагт салбар зөвлөлийг байгуулах үйл ажиллагаанд орон нутгийн барилгын компаниуд, инженер, мэргэжилтнүүд, аж ахуйн нэгжүүдийг идэвхтэй оролцож хамтран ажиллахыг урьж байна.

📌 Холбоо барих:

📞 Утас: 7011 1515

📧 Имэйл: [email protected]

🌐 Вэбсайт: www.mnca.mn

https://www.youtube.com/watch?v=IXv4uDIWHmg

Хавсралт үзэх